Онцгой байдлын ерөнхий газар
2015.04.11

Шар усны үерээс сэрэмжлүүллээ

Сүүлийн өдрүүдэд их хэмжээний орсон цас мөс хайлж байгаа учраас шар усны үерийн аюул бий болоод байна иймээс  ялангуяа хөдөө орон нутгийн ард түмэн  аж ахуйн нэгж байгууллагыг сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудын зүгээс анхааруулж байна.

Дөрөвдүгээр сар дөнгөж гараад удаагүй байхад ихэнх нутгаар цас орж 11-16 см зарим төвийн нутгуудаар 19 см цас орж цасан шуурга шуурсан байна. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд  их хэмжээний мөс цас хайлж хаврын шар усны үерийн хэмжээ олон жилийн дунджаас их байх нөхцөлийг бүрдүүлж  байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?