Ахмадууд спортын аваргаа шалгарууллаа
Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ
2015.04.20

Ахмадууд спортын аваргаа шалгарууллаа

Дүүргийн ахмадын спортын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилж 4-р сарын 19-нд өндөрлөлөө.

Тэмцээний гурав дахь өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцож, ахмад тамирчдад баяр хүргэлээ.

Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор 18-р хорооны ахмад настан  П.Амарбаяр, 6-р хорооны ахмад настан Г.Рэнцэнханд, “Хүндэт тэмдэг”-ээр 19-р хорооны ахмад настан Ж.Энхжаргал нарыг шагнасныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Ахмадын хорооны дарга А.Зул нар гардуулан өгч, дараа нь тэмцээнд оролцож буй ахмадуудтай хамтран хийн дасгал хөдөлгөөн хийв.

IMG_4121