Түмэнцогт сумын иргэд
2015.04.21

Гал түймрийн нөхцөл байдлаас сурвалжиллаа

Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Харин өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтийн аймгийн Баян-Адрага, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан 6 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрхи түймрүүдийг цурманд оруулсан бөгөөд салхины хурд их байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байна. Түймрүүдийн голомтод Онцгой байдлын алба, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 1760 гаруй хүн, 600 гаруй орчим техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал: Улсын хэмжээнд 2 дугаар сарын 4-ний өдөр анхны ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс хойш 89 удаагийн түймэр гарчээ. Өнгөрсөн өвөл нийт нутгаар цас бага орсноос хуурайшилт ихтэй байна. Мөн салхины хурд их байгаа нь түймрийн тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна 

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?