Г.Шийлэгдамба сайд  Мурат Карагөзтэй уулзлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз нар
2015.05.01

Г.Шийлэгдамба сайд Мурат Карагөзтэй уулзлаа

Эрүүл мэнд, спортын  сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн улс төр, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт харилцаа хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэхжүүлэх  чиглэлээр  тодорхой түвшинд хөгжиж байгаа. Хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын  2011-2013  онд хамтран ажиллах  төлөвлөгөөний хугацаа дуусч байгаа тул дахин шинэчлэн байгуулах, хэрэгжиж амжаагүй ажлуудыг  дахин тусгах саналтай байна. Мөн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах монгол эмч, мэргэжилтнүүдийг Турк улсад  богино хугацааны мэргэжил  дээшлүүлэх  хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд  Сайд Г. Шийлэгдамба  илэрхийллээ.

Ноён Элчин сайд хэлэхдээ “Хоёр улсын эрүүл мэндийн салбарыг  илүү ойртуулах шаардлагатай гэж үздэг. Эрүүл мэндийн салбар бол хамгийн чухал салбар гэж үздэг. Яагаад гэвэл би эмч хүний хүүхэд. Өнгөрсөн хугацаанд байгуулсан  хамтран ажиллах  төлөвлөгөөг үргэлжлүүлэх саналтай байна. Монгол Улсад Элчин сайдаар томилогдсоноос хойшхи 17 сарын хугацаанд долоон аймагт ажиллаж  эрүүл мэндийн байгууллагуудтай танилцсан. Ялангуяа яаралтай түргэн тусламжын  үйлчилгээг сайжруулахад  асуудал  дээр илүү түлхүү ажиллах  хэрэгтэй  санагдсан. Манай улсад эрүүл мэндийн салбар өндөр хөгжилд хүрсэн. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл Монгол улсад айлчилж, эрүүл мэндийн салбарт ажиллах зах зээлийг  эрэлхийлээд буцсан. Удахгүй эмч нарын эмнэлгийн баг Монгол улсад ирэхээр болсо. Бидэнд эрүүл мэндийн салбарын цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа учраас мэдээллээр хангаж өгөхийг сайдаас хүсэв. 

Дашрамд мэдээлэхэд: Турк улсаас манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаар 2008-2009 онд ЭМЯ, Туркийн олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн агентлаг /ТИКА/ хамтран Цусны  төвд 545500 ам.долларын  өртөг бүхий  тоног төхөөрөмжийг, 2010 онд УКТЭ-ийн Нүүр амны мэс заслын кабинетэд 203,000 ам. долларын  өртөгтэй багаж тоног төхөөрөмж нийлүүлэн  иж бүрэн тохижуулж өгсөн  аж.