Я.Содбаатар найман шаргын эзэн болов
2015.05.08

Я.Содбаатар найман шаргын эзэн болов

Өвөрхангай аймгийн улс, аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн уржигдар Төрийн ордонд болсон.

Өвөрхангайн гэгдэх УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Я.Содбаатар, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг гээд олон хүн нутгийн уяачиддаа мэндчилгээ дэвшүүлэв Я. Содбаатар гишүүний хувьд уг зөвлөгөөний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ. Нутгийн .уяачид арга хэмжээг нь ивээн тэтгэж тэр бүү хэл Төрийн ордонд зохион байгуулсанд нь талархаж түүнд найман шарга морь бэлэглэсэн байна.