“Хангарьд-2015” спортын наадамд амжилттай оролцлоо
2015.05.08

“Хангарьд-2015” спортын наадамд амжилттай оролцлоо

Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд уламжлал болгон  зохиогддог  “Хангарьд-2015”  спорт наадам амжилттай болж өндөрлөлөө.

       Энэхүү тэмцээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Ажлын албаны тамирчид ширээний теннисээр алт, боулингаар мөнгө, гар бөмбөгийн эмэгтэй баг мөнгө, сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медалийн эзэн болж, амжилттай оролцлоо.

Спортын таван төрлөөр зохион байгуулагдсан уг тэмцээний нээлтэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Т.Сэр-Од болон бусад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, тэмцээнд оролцогч баг тамирчид, бусад зочид төлөөлөгчид оролцов.

      Өнгөрсөн жилийн Хангарьд спорт наадмын шилжин явах цомын эзэн  аварга багаар шалгарсан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  энэ  жилийн  “Хангарьд -2015” спорт наадмыг зохион байгуулсан юм.