ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргыг цагаатгая

2015.06.02
Сайт: Vip76.mn
Дугаар : 32562
Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргыг цагаатгая
Юмжаагийн Цэдэнбал

МАН-ын бүлгийн нэр бүхий 26 гишүүн төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалыг  цагаатгах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ-д   өргөн барьсан.

Санаачлагчид хэлэхдээ “Ю.Цэдэнбалын Монголын түүхэнд  байгуулсан  олон гавьяатай. Монгол Улсын эдийн  засгийг  олон хэлбэр т шилжүүлсэн,  ард түмэн эрүүл боловсролтой болсон, соёл, биеийн тамир спортоороо дэлхийд  дуурсагдсан гээд Ю.Цэдэнбал даргыг төр удирдаж байхад түүхэнд тэмдэглэхээр олон  дэвшил гарсан.

Төмөр зам, Эрдэнэт  үйлдвэр, Монросцветмет, цахилгаан станцууд, Атарын аян,  эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, эмнэлэг гэх мэт олон бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүн” гэлээ.

Ирэх оны есдүгээр сарын 17-нд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиох юм  байна.

Энэ ойг тохиолдуулан  Ю.Цэдэнбалыг бүрэн цагаатгах, түүний 42 жил амьдарч байсан байрыг гэр музей болгох, 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Засгийн газраас  гаргах асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.

Ю.Цэдэнбал болон Н.Энхбаяр хоёрыг цагаатгая

2015.06.02
Сайт: Vip76.mn
Дугаар : 32561
Ю.Цэдэнбал болон Н.Энхбаяр хоёрыг цагаатгая
Монголы улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр

Харин МАХН-ынхан Ю.Цэдэнбал даргыг цагаатгаж байгаа бол Н.Энхбаяр даргыг ч гэсэн цагаатгах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Тэр хүн МАХН-ын удирдагч, энэ намын зүтгэлтэн, харин Ардын намын үед хамаарахгүй л дээ. Ю.Цэдэнбал 1921-1924 онд хамаарахгүй, Баасан ламын 1990 оны намд ч хамаагүй.1939-1984 он хүртэл Монгол төр, МАХН-ын төлөө   зүтгэсэн нэрт зүтгэлтэн. Асар олон гавьяатай үйлс бүтээсэн. Мэдээж үүнийг цагаатгах нь зөв.

Гэхдээ үүний зэрэгцээ би МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг мөн адил Монголын төр цагаатгах ёстой гэж боддог.

Хэдийгээр шүүхээр шийдсэн ч гэсэн тэр бол цэвэр улстөржсөн үйл ажиллагаа байсан” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар өнгөрсөн долоо хоногт Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан.

Тэдний цагаатгах асуудалд үндэслэж буй зүйл нь Н.Энхбаяр даргад ногдуулсан хэрэг нь Хүчээр, захиалгаар улстөржсөн шүүх, улстөржсөн АТГ шийдсэн зүйл.

Тэгэхээр өнөөдөр цагаатгадаггүй юм гэхэд тодорхой хугацааны дараа  тэр хүнийг Монголын төр цагаатгах нь гарцаагүй. МАХН-ын хоёр нэрт зүтгэлтэнг  цагаатгах асуудлыг МАХН-аас өргөн барих нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.


149ХҮНДЭМЖИВ
Дэмжих
96ХҮНДЭМЖИВ
Дэмжих