Г.Баярсайхан гишүүн “Халуун сэтгэл” аян өрнүүлжээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.06.05

Г.Баярсайхан гишүүн “Халуун сэтгэл” аян өрнүүлжээ

Г.Баярсайхан гишүүн Халуун сэтгэл аяныхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр баярлуулж өнгөрөөлөө. Манай Улс залуучуудын орон гэгддэг Мэдээж хүүхэд залуусыг дэмждэг арга хэмжээ олон зохион байгуулж хүн бүр л өөрсдийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулахыг хүсдэг тэгвэл энэ бүхний нэгэн жишээ болж Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй 7-19-р хорооны 2- 6 насны хөгжлийн бэрхшээлтэй бяцхан хүүхдүүдийг Халуун сэтгэл аяны хүрээнд баярлууллаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Баярлалаа та бүхэнд. Монгол Улсад өнөөдөр маш чухал баяр болж байна. Улс түмний маань наадмаас дутахааргүй их чухал ач  холбогдолтой ийм баяр байгаа юм.

Манай Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд маань Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд бэлэг гардуулж байгаа юм. Өнөөдөр миний бие  Халуун сэтгэл гэсэн ийм аян өрнүүлж байгаа. Чингэлтэй дүүргийн бүх цэцэрлэгийн бүх хүүхдүүдэд бэлэг гардуулж байгаа.

Би хүүхэд байсан. Хүүхэд байхад том хүнээс, аав ээжээсээ бэлэг авахад ямар их сайхан байдаг вэ гэдгийг хүн бүр мэднэ шүү дээ. Хүн болгонд надтай адилхан ийм  сайхан дурсамж байдаг.Хүүхдүүдийгээ баярлуулж байх ёстой юм.  Энэхүү аян маань жилийн хугацаанд үргэлжилж байна. Цаашид үргэлжлүүлэх, уламжлал болгох сонирхолтой байгаа.

Та бүхэн дэлгэрүүлэн энэ линк дээр дарж бичлэгээс үзнэ үү ?