"Жаргалтай гэр бүл" төсөл нээлтээ хийлээ
"Өнөр бүл" төв
2015.06.16

"Жаргалтай гэр бүл" төсөл нээлтээ хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн санаачилгаар Монголын телевизүүдийн холбоо, Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төв хамтран хэрэгжүүлж байгаа "Жаргалтай гэр бүр" төсөл нээлтээ хийж, гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.

 Уг төслийн хүрээнд Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төвд өсч хүмүүжиж байгаа 2-19 насны 170 гаруй хүүхдүүд Улсын хоёрдуугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн шинжилгээ оношилгоонд хамрагдаж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цаашлаад шаардалгатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлж хэвтэн эмчлүүлэх юм.

Манай улсад эмчлэгдэхгүй, эмчилгээний өртөг зардал өндөр өвчин эмгэг оношлогдсон тохиолдолд хүүхдийг эмчлэх шаардалгатай санхүүжилтийг босгох үйл ажиллагааг Монголын телевизүүдийн холбоотой хамтран зохион байгуулах юм байна.

Эрүүл жаргалтай ирээдүйн төлөө Улсын хоёрдугаар төв эмнэлэг, дөрөв дэх засаглалын эзэд болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төв хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байгааг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба дэмжиж хүүхэд бүр эрүүл саруул өсөж торинох эрхтэй. Энэ л эрхийнхээ төлөө, эрүүл ирээдүйн төлөө нэгдэж байгаа төслийн багийнхныг бүхий талаар дэмжин хамтран ажиллахаа нээлтийн үеэр мэдэгдлээ.