Цахим системд холбогдох үйлчилгээний жагсаалтыг баталлаа
2015.06.24

Цахим системд холбогдох үйлчилгээний жагсаалтыг баталлаа

Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлэхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгажээ.

Цахим системд төрийн 32 байгууллагын 167 үйлчилгээг багтаахаар тусгасан байна. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлиин хэлбэрээр гүйцэтгүүлснээр улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг цахимжуулах боломжтой гэж үзсэн байна. Төрийн үйлчилгээний цахим систем нэвтрүүлснээр www.ezasag.mn цахим хуудсаар дамжуулан иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хүртэх боломж бүрдэнэ.