МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл
2015.06.26

Үндэсний үзлийн талаар есөн жил ярьлаа

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлэгт МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл оролцлоо.

Танай нам байгуулагдаад есөн жил боллоо. Энэ хугацаанд намынхаа жанжин шугамыг  барьж ажиллаж чадсан уу ?

МҮАН 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн босгон дээр байгуулагдсан. Тэр үед үндэсний үзэлдээ суурилсан нам байх ёстой гэдэг үзлээс анх намаа байгуулж байлаа. Манай нам жанжин шугамаа маш сайн барьж  байгаа. Ер нь үндэсний үзлийг аль нэг нам юмуу цөөн бүр улстөрчид өмчилж болохгүй.  Энэ бол бүх Монголчуудын яс, цусанд байдаг үзэл. Бид үндэсний үзлийн талаар есөн жил ярьсны эцэст хүмүүс одоо мэддэг болсон.

Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл, эх оронч үзлийн талаар тайлбарлавал ?

Үндэсний үзэл гэдэг бол нийтлэг хэл соёлтой улсуудын нэгдэж нягтрах тэр үзлийг хэлнэ. Үндсэрхэг үзэл бол бусдыг үзэн ядах, гадуурхах, үзлийг хэлж байгаа юм. Үндэсний үзлийн талаар ярьж болохгүй үед эх оронч үзлийн талаар ярьж байсан. Харин олон үндэстнээс бүрдсэн улс орны хувьд эх оронч үзэл гэж ярьдаг.

МҮАН-ыг үүсгэн байгуулах үед АН-д гомдогсод нам байгууллаа гэдэг мэдээлэл гарч байсан. МҮАН байгуулснаар Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан бэ ?

                       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү