Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ
Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
2015.07.03

Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ

Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мэндчилгээг хүргэж байна.

Эрхэм зочид, анд нөхөд, тамирчид аа.

"Чингис хаан" Гранпри 2015 тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж байгаадаа Монголын Жүдо бөхийн холбооны өмнөөс баяртай байгаагаа илэрхийлж байна.

Дэлхийн олон орны хүндэт зочид, тамирчид та бүхнийг Монгол Улсад зохиогдож байгаа тэмцээнд талархан угтаж байна.

Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаадаа баяртай байна. 

Дэлхийн олон орны тамирчдад олимпын эрхийн оноо олгох тэмцээндээ, цаашлаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны олимпын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Эцэст нь би та бүхнийг Их эзэн Чингис хааны нутагт дурсамжтай, сайхан мөчүүдийг өнгөрүүлэхийг хүсч байна. 

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн бүх жүдо бөхөд хайртай хүмүүст сэтгэлийнхээ гүнээс талархал дэвшүүлье.

Монгол Улсад тавтай морил, баярлалаа хэмээн оролцогч болон зохион байгуулагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ.