УИХ-ын дарга Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга З.Энхболд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
2015.07.10

УИХ-ын дарга Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга З.Энхболд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр /2015.07.10/ боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.