Чуулганы төлөөлөгчид мод тарина
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2015.07.17

Чуулганы төлөөлөгчид мод тарина

Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар зочид буудалд хоёр өдөр үргэлжиллээ.

Чуулга уулзалтанд Монгол, Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, Төв Азийн бүс нутгийн ойн менежментийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс, орнууд ойн менежмэнтээр дамжуулан хөдөөгийн иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлж байгаа туршлагаа харилцан солилцсон юм.

 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Тогтвортой ойн менежмент ба нөхөн сэргээлтийн Ази номхон далайн сүлжээ, Монголын байгаль орчны консерциум хамтран зохион байгуулсан чуулган өнөөдөр өндөрлөж буй. 

Уг чуулганд оролцсон Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын төлөөлөгчид өнөөдөр 09.00 цагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, эх орны минь ногоон байгууламжид өөрсдийн хувь нэмрээ оруулах гэж байна.