Дуу цахилгаантай борооны үед гар утсаа унтрааж байхыг санууллаа
Дуу цахилгаантай бороо
2015.07.17

Дуу цахилгаантай борооны үед гар утсаа унтрааж байхыг санууллаа

Дорнод аймгийн хэмжээнд баяр наадмын өдрүүдээр хуурайшилт их байгаатай холбогдуулан аянга цахилгаанаас үүдэлтэй хээрийн түймэр их гарч байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас “Дуу цахилгаантай бороотой үед гэнэтийн ослоос урьдчилан сэргийлж гар утас, цахилгаан дамжуулах хэрэгслээ салгаж байх”-ыг анхааруулжээ.