Малчиддаа тусалж байна
2011.03.29

Малчиддаа тусалж байна

Баянцагаан суманд энэ өвөл цас их орж, зудын байдалтай байгаа тул сумын уугуул иргэд, нутгийн зөвлөл, компаниуд, төрийн албан хаагчид, сурагчид, суманд үйл ажиллагаа явуулдаг ТББ -ууд малчдад хандив тусламж үзүүлжээ.


Аймгийн нутгийн зөвлөлөөс таван тн тэжээл, таван тн нүүрс, Багануур ХХК-ийн захирал Дамбапэлжээ 25 тн нүүрс, хивэг, шүдэнз, гурил, давс, бээлий зэрэг нийт 3 637 750 төгрөгийн, шадар сайд М.Энхболд 200 боодол өвс шуудай хивэг, 55 ширхэг бор эсгий гутал, гурил, шар, цагаан будаа, нэмнээ бээлий, лаа өгсөн байна. Мөн сургуулийн сурагчид нэмнээ лаа шүдэнз зэрэг 45000 төгрөгийн, тус суманд үйл ажиллагаа явуулдаг "Авралын од" сүм ноосон малгай, шатахуун зэрэг 400000 төгрөгийн хандив өгчээ. Сумын бүх албан хаагчид мөн нэг өдрийн цалингаа хандивласан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.