
2015.07.28
Дэлхийн гепатитын өдөр тохиож байна
Өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр Дэлхийн гепатитын өдөр тохиож байна.
Энэ өдрийн Монгол Улс жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэмдэглэлт өдрийн хүрээнд 2015 оны 07 дугаар сарын 28-ны 11-12 цагийн хооронд Монгол ньюс мэдээллийн төвд ЭМСЯ, ДЭМБ, ХӨСҮТ-ийн хамтарсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр "Эрүүл элэг" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан уралдааны шагнал гардуулах ёслол болох юм.