Зөрлөг багийнхан Адуучдын баяраа тэмдэглэлээ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.08.07

Зөрлөг багийнхан Адуучдын баяраа тэмдэглэлээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Зөрүүлэг багийн Адуучдын баяр өдгөө тав дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ жилээс эхлэн Адуучдын баяраа тус багаас төрөн гарсан алдарт адуучдынхаа нэрэмжит болгон тэмдэглэхээр болсон байна. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцож, Бат-Өлзийт сумын адуучин Д.Адъяахүү, Д.Нямтогтох, Ж.Чулуундорж, М.Алтангэрэл, М.Чадраабал нарыгМонгол Улсын Засгийн газрынХөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагналаа.

 Адуучдын баярын үеэр Адуу хурах, эмнэг булгиулах, адуу уургалах, уурга шүүрэх, дааганы уралдаан болсон юм. Мөн энэ үеэр 32 бөх барилдснаас Бат-Өлзий сумын заан Д.Лхамсүрэн түрүүлж,Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын начин Б.Мөнхбаяр үзүүрлэлээ.