Чилид агаарын бохирдлын эсрэг онц байдал зарлажээ
2015.09.15

Чилид агаарын бохирдлын эсрэг онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантъяго хотноо агаарын бохирдлын эсрэг онц байдал зарлажээ.

Хотын удирдлагуудын мэдээлснээр Сантъягод агаарын бохирдол ноцтой түвшинд хүрсэн байна. Агаарын бохирдлын эсрэг ажиллагааг 24 цагийн хугацаатай зарласан ч цааш нь сунгаж магадгүй аж.

Онц байдлын үеэр катализатортой тээврийн хэрэгслийн 40 хувь, катализаторгүйгийн 80 хувийг өглөөний 07.30 цагаас оройн 21.00 хүртэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Мөн аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг даваа гаригт /VI.22/ нэг өдөр зогсоосон байна. Хотын оршин суугчдыг гадаа дасгал хийхгүй байхыг эрүүл мэндийн албаныхан уриалжээ.

Чилид энэ зургадугаар сард 1968 оноос хойшхи хамгийн хуурай зун болж, бороо хур багатай байгаагаас нийслэл хотын агаарын чанар мууджээ. Сантъяго хот нь хотгор газар оршдог тул утааг сарниулах салхи багатай байдаг аж. Чилийн нийслэлд зургаан сая хүн оршин суудаг байна.