Энэ авилгын хэрэг үү
2015.09.16

Энэ авилгын хэрэг үү

Монголын арми олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог болоод хэдэн жил болж байна.

Энэ хооронд хэдэн мянгаар тоологдох цэргийн албан хаагч ийм ажиллагаанд оролцжээ. Тэр хэрээр энхийг сахиулагчдын ур чадварыг хангах, тэдний эрүүл мэндэд анхаарч нөхөн сэргээх, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх шаардлага тулгарсныг судалгаа хийгээд олон улсын жишиг харуулсан байна. Тиймээс “Энхийг сахиулагчдын цогцолбор”-ыг байгуулахаар болж. Ингээд Батлан хамгаалах яамны сайд Л.Болд санаачилга гарган Энхийн төлөө цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн байдаг. Нийт өртөг нь зургаан сая ам.доллараар хэмжигдэх

“Энхийн төлөө” цогцолбор төв Улаанбаатар хотоос 30- аад километрийн зайд орших Багабаян амралтын газрын суурин дээр боссон.

Нийт 81 га талбай бүхий тус газрыг Батлан хамгаалах яамны тусгай хэрэгцээний зориулалтын эдэлбэр газар болгох асуудлыг УИХ-д танилцуулж шийдвэр гаргуулсан хүн нь Батлан хамгаалах яамны сайд асан Л.Болд. Тэрээр тухайн үед энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл зардал болон энхийг сахиулагчдын сувиллын бүтээн байгуулалтыг зээл, тусламжаар шийдвэрлэсэн нь нөхцөл байдалдаа тааруулан гарц, шийдэл хайсан ажил хэрэгч алхам байсан гэдгийг салбарынхан нь хэлдэг.

Гэтэл тэрээр энэ бүтээн байгуулалтынхаа төлөө авлигын хэрэгт буруутгагджээ. Уг нь Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллах үед Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч ТОП-20 улсын эгнээнд багтсан. Өнгөрсөн оны байдлаар уг үйл ажиллагааны орлого гэж 120 тэрбум төгрөг Монгол Улсад төвлөрсөн байх юм. Мөн энхийг сахиулагчдын сувилал шигбүтээн байгуулалт хийсэн сайд ойрын жилүүдэд байгаагүй нь үнэн юм. Ер нь бол “авлига” гэдэг үзэл суртлаар халхавчилсан улстөрийн зэвсэг энэ удаад Л.Болд руу чиглэчихээд байгаа нь л үнэнд ойр таамаг болов уу.