Хороодын салбар зөвлөл, хэв журмын урамшуулалтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэлээ
Хороодын салбар зөвлөл, хэв журмын урамшуулалтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэлээ
2015.10.03

Хороодын салбар зөвлөл, хэв журмын урамшуулалтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэлээ

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны ээлжит хуралдаан 2015 оны есдүгээр сарын 21-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо.

Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбат, дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн зохион байгуулагч, зөвлөлийн гишүүн И.Цэвэгмид, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүхбат, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга зөвлөлийн гишүүн П.Батбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга Л.Амгаланбаатар, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа  нар оролцов.

Хороодын салбар зөвлөл, хэв журмын урамшуулалтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэлээ

Мөн үеэр гэмт хэрэг, захиргааны зөрчлийн холбогдолтой 35 санал хүсэлтийг хүлээн авч тухай бүрд нь мэргэжил арга зүйн зөвлөмжүүдийг өгч, Бүртгэлийн хэлтсээс ТҮЦ машинаар 209 иргэн, 1 цонхны үйлчилгээгээр 22 иргэн бүгд 231 иргэний цахим үнэмлэх захиалсныг яаралтай баталгаажуулан өдөрт нь хэвлүүлсэн бөгөөд үүнээс 178 ш цахим үнэмлэхийг мөн өдрийн орой 18 цагт Тусгаар тогтнолын талбайд эзэнд нь олгох ажлыг амжилттай зохион байгуулжээ.