Эрүүл мэнд, спрортын сайд Г.Шийлэгдамба “ Сайдын цаг”-аар мэдээлэл хийлээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.10.15

Эрүүл мэнд, спрортын сайд Г.Шийлэгдамба “ Сайдын цаг”-аар мэдээлэл хийлээ

Засгийн газрын өнөөдрийн “Сайдын цаг”-аар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцлоо. Тэрбээр  Хепатитийн С вирүст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний бэлтгэлийн талаар  дараах мэдээллийг өгсөн юм. 

Хепатитийн С вирүст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврыг  2015 оны 196 дугаар тушаалаар баталж, С вирусыг эмчлэх ажлын бэлтгэл хангагдаад байна. Хепатит С вирусын  эмчилгээнд хэрэглэгдэх "ХАРВОНИ"  эмийг  2015 оны 5 дугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн авсан. 

"ХАРВОНИ" эмийг Монгол Улсад хүртээмж хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх “Санамж бичиг”-ийг  энэ  оны 6 дугаар сарын 10-нд харилцан гарын үсэг зурсан.  Ингэснээр дэлхийн зах зээл дээр 94000$ зарагдаж байгаа эмийг  1 сарын эмчилгээ 1 хайрцаг №28 шахмал эм 400$, 3 сар буюу 1 курс эмчилгээний эмийг 1200 доллараар  худалдан авахаар боломж бүрдсэн.  Уг эмийг  оруулж ирэх албан ёсны нийлүүлэгчээр “Омбол” ХХК ажиллаж байна. 

Улсын хэмжээнд Хепатит С вирүсийн оношилгоо, эмчилгээний асуудлыг удирдан зохион байгуулах “БАТЛАМЖ”-ийг ХӨСҮТ нь 2015 оны 6 дугаар сарын 22-нд гардан авсан. Хепатитийн С вирүст халдвартай хүнийг эмчлэх  хот, хөдөөгийн нийт 140 эмч, мэргэжилтнийг хоёр удаа сургалтад хамруулаад байна. 

/МҮОНТВ/

ХӨСҮТ-өөс хепатитийн С вирүс тоолох шинжилгээг хийх улс, хувийн хэвшлийн лабораториудад 2015 оны 10 дугаар сард “БАТЛАМЖ” өгч олон нийтэд мэдээлсэн. Ингэснээр иргэд хот, дүүрэг болон орон нутагтаа Эрүүл мэндийн даатгалаар цусны биохимийн шинжилгээ, хэт авиа /ЭХО/,Маркер өгч харин батламжлагдсан улс хувийн хэвшлийн лабораториудад тодорхой төлбөртэйгөөр  С вирус тоолох шинжилгээнд иргэд хамрагдаж байна.