УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.10.16

Цалинг нэмэх бололцоо байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Цалин нэмэх бололцоо байна. 2012 онд төрийн албан хаагчийн тоог 30 мянгаар нэмсэн. Хэрэв төрийн албан хаагчийн орон тоог хасаад нийт ажилчдын цалинг 600 тэрбум төгрөгөөр нэмэх бололцоо байна. Өнөөдөр суманд ажилладаг төрийн албан хаагч хэд дахин нэмэгдсэн. Дүүргийн болон хотын дарга хэд, хэдэн зөвлөхтэй болсон. Энэ орон тоогоо хасаад цалин нэмэх боломжтой.