УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.10.27

Томоохон төслүүд хэвийн явагдаж байж ажилгүйдлийн түвшин буурна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Bloomberg телевизийн "Бизнесийн төв цэг" нэвтрүүлэгт оролцож, “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт”  болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө.

“Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт”  энд яригдсан олон улсын нийтлэг чиг хандлага юу байна?

-МУ 2016 онд АССМ-ын хурлыг даргалаж нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болж байгаа. Энэ утгаараа “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт” ХБНГУ-д сар гаруйн өмнө зохион байгуулагдсан. Энэ их ач холбогдолтой уулзалт болсон. Учир нь Монгол улс энэ уулзалтад хөгжиж байгаа орнуудыг төлөөлөн оролцсон.

Нэгдүгээрт манай улс олон улсын хөдөлмөрийн байгууллагад элсээд 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монгол улс Азийн орнуудаас анх удаа олон улсын хөдөлмөрийн найман үндсэн конвенци, 14 дагалдах конвенцийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх тал дээр идэвхи санаачилгатай оролцож байгаа орон юм. Мөн хөгжиж байгаа орнуудад үлгэр дуурайлал жишээ болж байгаа.

Их-7-гийн уулзалтад нэг чухал зүйл яригдсан нь Германы хөдөлмөрийн сайд, хөгжлийн сайд нараас өндөр хөгжилтэй орнууд хөгжиж байгаа орнуудаас худалдан авалт хийхдээ шударга хөдөлмөр эрхэлсэн орныг сонгоно гэсэн дүгнэлт гаргасан. Ямар нэгэн боолын хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөр эрхлээгүй байх ёстой гэдэг зарчим тавьж байгаа. Худалдан авалт хийсэн тэр хөрөнгө нь тухайн орны хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэм туслалцаа болох шаардлага тавьж байгаа юм. Товчоор хэлэхэд нийлүүлэлт борлуулалтын глобал сүлжээг санаачилсан юм. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ....