Төрийн байгуулалтын байнгын хороо
2015.11.17
Санал асуулгын товыг тогтооно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлж, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ нь санал асуулгыг зохион байгуулах тов тогтоохтой холбоотой зохицуулалт юм.
Төсөл санаачлагчийн зүгээс ард түмний санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд зохион байгуулах чиг барьж байсан ч амжихгүй болж буй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс энэ хугацааг одоо нарийвчлах юм.
Үүний дараа Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэнэ.