Хоёрдахь удаагийн хэлэлцүүлэг боллоо
Хоёрдахь удаагийн хэлэлцүүлэг боллоо
2015.11.20

Хоёрдахь удаагийн хэлэлцүүлэг боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хамтарсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур шаардлагыг танилцуулах хоёрдахь удаагийн хэлэлцүүлэг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Багшийн хөгжлийн ордны 402 тоотод болж өнгөрлөө.

Уг хэлэлцүүлэгт БСШУЯамны ахлах мэргэжилтэн Д.Баяр, мэргэжилтэн Б.Батсайхан, БМИҮЗ-ийн гишүүд, Монголын их дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, Дээд боловсролын комиссын гишүүд, мэргэжлийн холбоодууд болон их, дээд сургуулиудын удирдлага төлөөллүүд оролцлоо.

БМИҮЗ-ийн хамт олон хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг тусган "Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур шаардлагын төслийг сайжруулан засаж, батлахаар ажиллаж байна.