Зудын гамшгийн үед хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээг шуурхай хүргэх ёстой
2015.12.07

Зудын гамшгийн үед хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээг шуурхай хүргэх ёстой

Эрүүл мэнд, спортын яам, ОБЕГ-тай хамтран “гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын удирдах бүрэлдэхүүний сургалт”-ыг хамтран баталсан удирдамжийн дагуу энэ сарын 1-ний өдөр зохион байгуулсан бол, өчигдөр сургалтын хоёрдугаар хэсэг  болох “Зудын гамшгийн үед хүн амд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх”  сургалтыг  ЭМСЯ, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Гамшгаас хамгаалах штаб, БЗД-ийн  Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

“Зудын гамшгийн үед хүн амд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх” сургалтын үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох, сэтгэл гутрал, амиа хорлох оролдлого, сэтгэлийн шалтгаант солиорол, хэт амьсгалах хам шинжийн үед үзүүлэх сэтгэцийн яаралтай тусламжийн үзүүлэх сургуулийг хийлээ.

 “Цагийн байдал” өгч гамшгаас хамгаалах штабын удирдах бүрэлдэхүүн улсын хэмжээнд үүссэн зудын гамшгийн байдалд дүгнэлт хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах штабын даргын шийдвэр төлөвлөж гаргалаа.

 Ийнхүү гамшгаас хамгаалах төрөлжсөн бүлгүүдийн бэлэн байдал, ирц, рапорт өгөлтийг шалгав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн бэлэн байдалтай Гамшгаас хамгаалах штаб, ЭМСЯ-ны мэргэжилтнүүд, БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн нар танилцав. СЭМҮТ-ийн Гамшгаас хамгаалах штаб, гамшгаас хамгаалах төрөлжсөн бүлгүүдийн нийт 72  гишүүн дээрх сургалтанд хамрагдлаа.