Авлигын гинжийг тасалцгаая
Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ.
Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг Конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулдаг юм. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг.
Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Улмаар Авлигын эсрэг хууль батлан гаргаж, энэ дагуу “Авлигатай тэмцэх газар” байгуулагдсанаар Монгол Улс “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг ес дэх жилдээ “Авлигын гинжийг тасалцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.