АСЕМ-ын дараа сонгууль явуулах боломжтой
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.12.10

АСЕМ-ын дараа сонгууль явуулах боломжтой

. Тодруулбал, сар гаруйн хугацаанд эзгүй байсан Эрүүл мэнд, спортын сайдын суудалд Шадар сайд Ц.Оюунбаатар "тухалж”, түүний оронд МАХН-ын дарга Н.Энхбаяр томилогдоно гэх яриа улс төрийн хүрээнд гараад буй юм.Энэ талаар ч МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тийм асуудал МАХН дотор яригдаж байгаа.

Албан ёсоор Ерөнхий сайдад өргөн барьсан зүйл байхгүй" гэжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ардчилсан намын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай       дээрх тохиролцоог хийсэн гэж мэдээллээд байгаа. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодрууллаа.

-МАХН-ын дарга Н.Энх- баяр Шадар сайд болно гэх яриа гараад байна. Танай намын бүлгээр энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Бүлгийн хурлаар энэ талаар албан ёсоор хэлэлцээгүй.

-Хувь гишүүнийхээ хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Би хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлэх боломжгүй. Бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй байна. Энэ талаар тодорхой мэдээлэл удахгүй ирэх байх. Хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээний дагуу УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах хүнийг санал болгохучиртай. Иймд манай бүлэг энэхүү асуудалд нэгдмэл байр суурьтай байх уу, эсвэл өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх үү гэдгийг бүлгийн хурлаар яриагүй.

-Эрх барьж буй хоёр нам Сонгуулийн хуулийн төсөлд байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа учир сонгууль явуулах хугацааг гурван сараар сунгая гэх тохиролцоог ярьж эхэлсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Энэ талаар албан ёсны мэдээлэл алга.

-Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, Европын дээд түвшний уулзалтын дараа УИХ-ын сонгуулийг зохион байгуулах боломжтой гэх байр суурийг гишүүд илэрхийлээд байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Ер нь боломжтой. УИХ- ын гишүүдийн санаа зовж буй асуудал бол энэ. Учир нь зургадугаар сарын сүүлчээр УИХ-ын сонгуулийг зохион байгуулна. Гэтэл долдугаар сард Ази, Европын дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо болно. Иймд АСЕМ- ын уулзалтын дараа УИХ-ын сонгуулиа зохион байгуулах санал гарч байгаа. Гэхдээ албан ёсоор манай намын бүлгийн хурал дээр энэ талаар яриагүй.

-Хууль зөрчихгүй гэсэн үг үү?

-УИХ сонгуулийн товоо тогтоох учир энэ боломжтой зүйл.