Гацууртын ордын талаар мэдээлэл авах хугацаа хангалттай байсан
2015.12.14

Гацууртын ордын талаар мэдээлэл авах хугацаа хангалттай байсан

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж хариуцах эзэнтэй болгох ёстой гэж УИХ-ын зарим гишүүн үзэж байна.

Өмнө нь гурван ч удаа УИХ-аар олонхийн санал авч чадаагүй гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн чуулганаар хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслээс завсарлага авсан. Шалтгаан нь мэдээллийг нягтлах ёстой гэсэн тайлбар хийсэн. Хямралын үед том төслүүдээ өндөр хяналт хариуцлага дор явуулах ёстой гэж зарим гишүүд үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Нутгийн иргэдээс байнгын хорооны нэр дээр олон захидал ирсэн. Улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа цаг үед ашиглаж шийдвэрлэх санал дийлэнх байсан. Энэ талаар маш урт хугацаанд судаллаа.

УИХ-ын гишүүн А.Бакей: Хувь гишүүний хувьд эдийн засгийн хүнд үед том төслүүдийг хамгийн зөв аргаар явуулах саналтай байгаа. Эзэнтэй байвал эзэнд нь тодорхой шаардлага тавиад нөхөн сэргээлтийг хянаад ажиллах хэрэгтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...