МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2015.12.23

Технологийн хөгжил нь интернетийн хэрэгцээ огцом өсөх үндсэн хөшүүрэг

1996 онд манай улсад анх интернет үүсч хөгжин өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. 9:1 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт интернет хэрэглээний огцом өсөлт, салбарын тулгамдсан асуудал гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.

Тус нэвтрүүлэгт МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр, салбарын хувьд ч өсөлт хөгжил явагдаж байгаа байх. Анх интернет бий болох суурь нөхцөл юу байв, хэр хурдтай хөгжиж байна вэ?

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Технологийн хөгжил нь интернет огцом өсөх үндсэн хөшүүрэг болдог. Ухаалаг гар утастай хүн бүр ямар нэгэн байдлаар интернет хэрэглэгч болж байна. 24 цагаар биш юмаа гэхэд өөрсдийн хэрэглээний багцаас хамааран интернетийн бодитой хэрэглэгч болж байгаа нь огцом өсөлтийн хамгийн том хөшүүрэг.

Интернетийн компаниудад төрийн зүгээс татварын ямар таатай бодлого баримтлах төлөвлөгөөтэй байгаа вэ?  

Өнөөдөр үйлчилж байгаа татварын хуулиас хамаарч ААН-үүд бусад компанийн жишгээр татвараа төлдөг. Ер нь цаашдаа бизнесийн орчинд тулгарч буй асуудлаас хамааран эдгээр компаниудын татварын бодлого ямар түвшинд байх ёстойг эргэн харах хэрэгтэй. Мэдээлэл бол баялаг, мэдээлэлтэй хүн баялагтай байдаг. Тиймээс мэдээллийг хүргэх нь төрийн үүрэг.