УИХ-ын гишүүн Д.Батцогт
2016.01.13

Хүүхэд бүртээ тэгш хандах ёстой

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 91 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон.

 Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот хэсэгт олгох санал дэвшүүлснийг УИХ-аар хэлэлцэн баталж байсан юм. Ингэхдээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамаарах өрхийн хүүхдэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 мянган төгрөг олгохоор болоод байв.

Гэвч энэ нь олон нийтээс шүүмжлэл хүлээснээр хүүхэд бүрт тэгш олгохоор болж, холбогдох хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа нь энэ юм. Судалгаанд нийт өрхийн 14 хувь хамрагдаагүй аж. Энэ асуудал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Д.Батцогт дараах асуултыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтанд тавьж дараах хариулт авсныг хүргэе.