Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016.02.01

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.29/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийгөргөн мэдүүлэв. 

Уг хуулийн төсөлд барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван ангилалд хуваасан бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд  зөвшөөрөл олгох асуудлыг ангиллалтай холбожээ. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэхээр тусган, бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулсан байна. 

Мөн хүнд суртлыг зогсоох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоосон байна. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хэрэгжүүлэхээр тусгасан аж.

Түүнчлэн барилгын үйл ажиллагааны мэргэжлийн оролцогчдын эрх үүргийг тогтоох, даатгалд хамруулах, барилгын салбарын мэргэжилтнийг бүртгэж гэрчилгээ олгох, барилгын компанийг бүртгэх, барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцох харилцааг зохицуулах зорилго тавьсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. 9 бүлэг, 50 зүйлтэй тус хуулийн төсөл батлагдсанаар барилгын салбарын эрх зүйн орчинд тодорхой ахиц гарна хэмээн үзжээ. Түүнчлэн барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг нарийвчлан зохицуулсан нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад таатай нөхцөл бүрдүүлэх юм байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.