ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Намайг огцруулах асуудлыг эхлээд цэцийн гишүүд хэлэлцэнэ

2016.02.01
Сайт: Vip76.mn
Дугаар : 38366
Намайг огцруулах асуудлыг эхлээд цэцийн гишүүд хэлэлцэнэ
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Өөрөөр хэлбэл Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээж Цэцийн даргаас огцруулахыг дэмжээд байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор тодруулга авлаа.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа:

-УИХ-ын Тамгын газар Дээд шүүхэд бичиг явуулсан байна лээ. Мөн “ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаагаас УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна” гэж. Би олон жил хуулиар амьсгалж байна. Албан бичиг хууль зөрчсөн гэдгийг түүний ар дахь Ж.Амарсанаа  хууль зөрчиж гэж ойлгодгийг одоо л ойлгож байна. Ойлгохын тулд уншиж судалж байна. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор ҮХЦ-д маргаан үүсгэсэн тухай Наранчимэг гишүүний тогтоолыг УИХ-д хүргүүлсэн. Энэ тогтоолтой холбоотойгоор миний бие УИХ-ын даргад бичиг явуулсан. Ингэж явах нь хэвийн үзэгдэл.

Тэрхүү бичигт “ҮХЦ нь маргаан хянах шийдвэрлэх ажил нэгэнт эхэлсэн тул үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахыг анхааралдаа авна уу” гэсэн л бичиг байсан.  Хууль зөрсөн эсэхийг шүүхээр тогтооно. УИХ, Тамгын газар нь нотолдоггүй. УИХ-ын Тамгын газраас Дээд шүүхэд бичиг явуулсан бичгийн хариуд Ерөнхий шүүгч “ та бүхэн хуулийнхаа дагуу шийд” гэдэг хариуг өгсөн. Түүнээс бус огцруулах тухай ямар ч санал байхгүй. Тэгэхээр энэ асуудал бүхлээрээ хууль зөрчсөн. Намайг ажлаас минь чөлөөлж болно. Тэгэхдээ үүнийг хуулийн дагуу, хууль журамдаа нийцүүлж хийх ёстой.

Улсын дээд шүүхээс намайг огцруулах асуудлаар ямар ч санал гаргаагүй. Харин УИХ-ын Тамгын газраас явуулсан албан бичигт хариу өгснөөс өөрцгүй. Үүнийг нь санал хэмээн ташаа хэлсэн.   Цэцийн даргыг огцруулах асуудлыг Цэцийн хуралдаанаас эхэлж гаргана. Үүнийгээ Улсын дээд шүүхэд илгээж, санал авна. Тэрхүү саналд Улсын дээд шүүх ямар санал гаргана. Тэр саналаар УИХ шийддэг.  Гэтэл Цэцээс тийм санал гаргаагүй. Үнэхээр намайг огцруулах гэж байгаа бол огцруулах томилох асуудлыг хамтад нь оруулж ирэх ёстой. Намайг чөлөөллөө гэхэд, миний оронд ажиллах томилгоо нь байхгүй байна. 

Цэцийн дарга хууль зөрчсөн

2016.02.01
Сайт: Vip76.mn
Дугаар : 38365
Цэцийн дарга хууль зөрчсөн
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Өөрөөр хэлбэл,Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээж Цэцийн даргаас огцруулахыг дэмжээд байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Монгол Улсын "Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдвэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ" гээд заасан. Ямар асуудлаар хандсан бэ гэхээр урьд өмнө нь олон хүн ярьдаг байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тэр дундаа цэцийн удирдлага хууль зөрчөөд байна гэж. Ямар нэг баримт, нотлох үйл явц хангалттай хийгддэггүй. УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргаж байсан.  Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн.

Цэцийн тухай хууль дээр маш тодорхой заасан байдаг. Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан. Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан. Тэгээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан. Энэ бол өөрөө нотлох баримт, факт. Тодорхой дурдвал таван хуулийг зөрчсөн байгаа юм. Тухайлбал, Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Дээд шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна.


11ХҮНДЭМЖИВ
Дэмжих
32ХҮНДЭМЖИВ
Дэмжих