2009.01.14

Су.Батболд: Баг, хорооны Засаг дарга төрийн албан хаагч болбол насаараа засаг дарга хийх болж байна шүү дээ

УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.

-Та баг, хорооны Засаг дарга нарыг улстөрийн албан тушаалтан болгох хуулийн төсөл санаачилсан. Хуулийн төслийг ямар учраас санаачлах болов?

-Төрийн албаны тухай хуульд 2008 оны гавдугаар сарын 6-нд нэмэлт өөрчлөлт орж батлагдсан. Зарим заалт нь 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Эргээд харахад эгээр заалт маань хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Зарим нь Үндсэн хуулийн заалттайгаа, нөгөө хэсэг нь Төрийн албаны тухай хуультайгаа зөрчилдөөд байна. Энэ заалтуудын зөрчилтэй байдлыг засаж залруулах учиртай. Үүнийг нь баг, хорооны Засаг дарга нарын асуудал, төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсноор баг, хорооны Засаг дарга нарыг улстөрийн албан тушаалтны ангиллаас хасаж төрийн захиргааны албан хаагчдын ашилалд оруулсан. Хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалтны ангилалд төрийн бодлого боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах албан тушаалтан хамаарна гэсэн. Энэ заалтаар төрийн захиргааны албан тушаалтанд нутгийн захиргааны байгууллагад ажилладаг хүмүүс хамаарахаар байгаа. Гэтэл баг, хорооны Засаг ;арга нарыг төрийн албан хаагч болгосноор эл заалттай зөрчилдсөн.

Мөн баг, хорооны Засаг дарга нарыг сонгох зарчим бий. Үндсэн хуульд зааснаар баг, хорооны Засаг даргад тухайн хорооны хурлаас нэр дэвшүүлж харъяа сум, цүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаатай томилохоор заасан. Үүний зэрэгцээ Үндсэн хууль бусад хуульд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад олгосон бүрэн эрх бий. Багийн Засаг даргыг томилох, огцруулах эрхийг нь хязгаарласан заалт болсон.

Баг, хорооны Засаг дарга төрийн албаны шалгалт өгч тэнцсэн нь төрийн захиргааны албан хаагч байна гэснээс эдгээр байгууллага тухайн албан хаагчийг нэр дэвшүүлж сонгох, дөрвөн жилээр ажлыг нь дүгнэх, нэр дэвшүүлэх, огцруулах, засаг даргад санал болгох эрхийг нь хязгаарласан. Баг, хорооны Засаг дарга дөрвөн жилээр өөрчлөгдөхөөр хуульчлагдсан. Гэтэл төрийн захиргааны албан хаагч болсноор эдгээр хүмүүс насаараа төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болоод баг, хорооны Засаг дарга хийхээр байгаа юм. Тухайн иргэд баг, хорооны Засаг даргынхаа ажлыг дүгнэх сайн ажилласан бол улираан сонгох, тааруухан бол огцруулах эрхэд нь хязгаарлалт тавьсан. Төрийн захиргааны албан хаагч ажлаасаа өөрчлөгдөх нь хуулиар хязгаарлагдмал. Баг, хорооны Засаг даргыг сонгуулийн үр дүнгээр халж, солих боломжгүй болно. Энэ бүхнийг өөрчлөх учиртай гэж үзсэн учраас хуулийн төслийг санаачилсан.

-Ийм хуулийн төсөл саяхнаас хэрэгжсэн Төрийн албаны хуулийн тодруулбал намаасаа түдгэлзэх асуудлыг тодорхой хэсэгт үр дүнгүй болгох юм биш үү гэсэн таамаг байна. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Төрийн албаны хуулийн ерөнхий байдлыг зөрчиж байна гэсэн зүйл яригдаад байдаг. Төрийн албан хаагчдыг улстөрийн намаас ангид байлгах боломжгүй болох нь гэсэн зүйл мэр сэр яригдаад байгаа. Энэ нь Төрийн албаны хуультай зөрчилдөөгүй. Үндсэн хуульд зааснаар Засаг дарга сонгогддогалбантушаалтан. Багдээртөрийн алба хашдаг хүн байх ёстой гэсэн яриа бий. Гэхдээ баг дээр тэртээ тэргүй төрийн захиргааны албан тушаалтан ажилладаг. Энэ утгаар багийн Засаг дарга төрийн захиргааны ажилтан болох учиргүй. Засаг дарга хоёрдмол үүрэг гүйцэтгэдэг. Нэг талаас баг, хорооны иргэдийн төлөөлөл, нөгөө талаас засаг захиргааны албан тушаалтан. Засгийн газрын хамгийн анхан шатны нэгжид ажилладаг төлөөлөгч. Тэр хүн улстөрийн албан тушаалтан байснаар нам, улстөрийн үйл ажиллагааг багт явуулна гэсэн үг биш. Улстөрийн албан тушаалтан бүхэн намын ажлыг давхар хийдэг гэж ойлгож болохгүй. Тиймээс хуулийн заалттай зөрчилдөхгүй.

-Хуулийн төслийг Засгийн газар дэмжиж санал өгсөн. Баг, хорооны Засаг дарга нараас өөр терийн албаны ажилтантай холбоотой асуудал бий юу?

-Хуулийн төсөлд Засгийн газраас санал авахад дэмжсэн. Эл хуульд хоёр, гурван асуудал бий. Боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг улсын тосвоос санхүүждэг үйлчилгээний байгүүллагуу дын дарга, захирал, эрхлэгч нарыг төрийн захиргааны албан тушаалтан болгохоор хуульд өөрчлөлт оруулсан нь бас төрийн захиргааны албан тушаалтан ямар хүн байх вэ гэсэн зарчимтай зөрчилдсөн. Мөн эдгээр хүнийг төрийн захиргааны албан хаагч болгоход төрийн албаны шалгалт өгч орох ёстой. Ингэхээр 3000 орчим албан хаагч шалгалт өгөхөөр сонгуультай зэрэгцэх хэмжээний бужигнаан үүсгэнэ. Бүх эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч шалгалт өгч олон хүн ажилгүй болох зэрэг сөрөг үр дагавар гарна. Энэ нь эдийн засгийн хямралтай үед сөрөг нөлөөтэйн зэрэгцээ Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагааг дөнгөж эхэлж байхад ажил хийх биш шалгалтад бэлдэж бужигнах нь тийм сайн хэрэг биш. Эдгээр хүмүүс захиргааны чиг үүрэг биш үйлчилгээний үүрэг гүйцэтгээд байгаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдыг сум, аймгийн ИТХ-д сонгогдох эрхийг хориглосон. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан. Аливаа албан тушаал хашсанаас болж сонгох, сонгогдох эрхээрээ хохирох ёсгүй. Намаасаа түдгэлзэж болно. Бие дааж ИТХ-д сонгогдох эрхтэй. Сонгогдсон хүмүүсийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатай гэсэн заалтыг бас санаачилсан. Гэхдээ тодорхой хязгаарлалт тавьж болно. ИТХ-ын тэдэн хувь төрийн албан хаагч байж болно гэх мэтээр. Төрийн албан хаагч аймаг, сумын ИТХ-д сонгогдохоо больсон үед тухайн хурлын чадавхи ихээхэн муудна. ИТХ-д зөвхөн бизнес эрхлэгчид орох боломжтой. Ийм тохиолдолд төрийн үйлчил-гээ, захиргаанд ажилладаг хүмүүс сонгогддог байх учиртай. Энэ гурван заалт төрийн албыг улстөрөөс ангид байлгах гэсэн хуулийг зорчих биш харин ч нийцнэ. Харин доторхи ангилал, зэрэглэлийг ялгаж салгах хэрэгтэй гэсний үүднээс хуулийн төслийг санаачилсан.

-Хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжих эсэх нь тодорхойгүй. Ийм тохиолдолд хуулийг хэрэгжүүлж зохицуулах арга зам юу байна вэ?

-Хуулийг хэрэгжүүлэх хоёр л арга бий. Хуульд өөрчлөлт оруулаад явах эсвэл Засаг дарга, эрхлэгч, захирал нарыг төрийн албан тушаалтан болгосон хуулийн заалтыг мөрдөх хугацааг хойшлуулах гэсэн боломж байна. УИХ-ын намрын чуулган өндөрлөх дөхсөн учраас хуулийн төслийг хэлэлцэж чадахгүй бол Төрийн албаны хууль мөрдөгдөөд явах байх. Гэвч хэзээ нэгэн цагт засч залруулах ёстой гэсэн санал бодол, байр суурьтай байна.

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт оорчлөлт оруулах сургаар баг, хорооны Засаг дарга голдуу 200 шахам хүн төрийн албанаасаа ч намын харъяаллаасаа ч түдгэлзээгүй үлдсэн. Үүнийг нь Төрийн албаны зөвлөл хүндэтгэх шалтгаан гэсэн?

-Миний санаачилсан хуулийн төслөөс болоод баг, хорооны Засаг дарга нарыг намаасаа түдгэлзэх, төрийн албанаас татгалзах эсэхээ шийдэхгүй хууль зөрчих учиргүй. Баг, хорооны дарга нарын сонгон шалгаруулалтын дараа ийм зүйл яригдах учиртай. Одоогоор сонгон шалгаруулалт явагдаагүй учраас тэдгээр хүмүүсийг намаасаа түдгэлз гэж шахаж шаардах хэрэггүй байх. Хуулийн төслийг хүлээгээд 200 орчим хүн намаасаа түдгэлзээгүй гэдгийгүнэмшилгүй зүйл гэжбодож явна. Эдгээр хүмүүс сонгон шалгаруулалтад ороод ажлаа авсны дараа намаасаа түдгэлзэх учиртай. Төрийн захиргааны албан хаагчид түдгэлзээд явах ёстой.

-Саяхан АН-ын удирдлага сэтгүүлчидтэй уулзахдаа төрийн албан тушаалтанд баг, хорооны Засаг дарга нарыг үлдээх санал оруулаад УИХ дахь МАХН-ын бүлэг дэмжээгүй гэсэн зүйл мэдээлж байсан?

-АН-аас тийм санал оруулсныг санахгүй юм. Ер нь хувийн байр суурь гэвэл баг, хорооны Засаг дарга нарыг төрийн захиргааны албан хаагч болгоно гэдэг буруу гэж бодож байсан. Тухайн үед олонхийн саналаар шийдвэрлээд явсан. Гэхдээ л өөрчилсөн хууль нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөөд байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.