Ардчиллын "Сахиул"
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлон томъёолсон.
Тухайн үед үзэл бодлоороо нэгдсэн хэсэг нөхдийн тус үйл хэрэг өнөө цагт “МоАН Санаачилга” нэртэй бие даасан байгууллага болон бэхжиж амжив. цаашлаад МоАН-ын анхдугаар хуралдаанаар тус байгууллагын дүрэм, бүтцийг баталж удирддагуудаа сонгожээ. Тодруулбал, Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болдыг “МоАН Санаачлага”-ын Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгов. Энэхүү санаачилгыг үүсгэн байгуулагчид ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, амь оруулах замаар суурь үнэт зүйлсдээ тулгуурласан Шинэ Монголыг хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран зүтгэхээр болсноо ч илэрхийлж. Тунхаглал ч гаргаад амжжээ.
Тунхаглалд “Ардчилал нь нийгмийн тогтолцоо гэдэг утгаараа шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл билээ. Ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өдгөө онц чухал болж байна. МоАН санаачилгыг үүсгэн байгуулагчид бид Монголын ардчиллын доорх үнэт зүйлсийг сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байхаа тунхаглан зарлаж байна” хэмээгээд ардчиллын үнэт зүйлсийг 10 зарчмаар тодорхойлжээ.
Лу.Болдын тухайд 1983 Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагчаар аил хөдөлмөрийн гараагаа эхэлж байв. Өдгөө Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтдаг тэрбээр “Бодь” хэмээх бүхэл бүтэн вант улсыг босгож, “Голомт” банкнаас жилдээ хэдэн арван тэрбумын цэвэр ашиг олж, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан боловч “Бодь”-ийн боссуудын хооронд үл ойлголцолоос болж хөрөнгөөсөө “салсан”. Улс төр гэж хэт улайраад хувийн бизнестээ анхаараагүйн “хар гай”-г тэр ингэж үүрэв. Тухайн үед Голомтын шинэ эзэн үүнийг хүлээн зөвшөөрч “Нэгэнт Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр аргагүй болсон” гэж товчхон хариулсан. Тиймээс ч түүний цээжинд “Эмээлт морь эзэнтэй”-гээ баггаж суугаа биз.