“Бүргэдийн баяр-2016” боллоо
2016.03.09

“Бүргэдийн баяр-2016” боллоо

"Бүргэдийн баяр-2016" өнгөрсөн амралтын өдөр Чингисийн хүрээ жуулчны баазад боллоо. Ес дэх удаагаа казах түмний бүргэдээр ан хийх соёлыг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Манай улсад өвөл ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлэх, Казах түмний бүргэдээр ан хийх соёлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилгоор Бүргэдийн баярыг тэмдэглэдэг юм. Энэ жилийн Бүргэдийн баярт BBC агентлагийн онцолсон бүргэдчин охин Айшолпан урилгаар оролцжээ.