ИЗНН, МҮАН-ыг АН-д нэгтгэхийг дэмжиж байгаа
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2016.03.15

ИЗНН, МҮАН-ыг АН-д нэгтгэхийг дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцпаа.

-УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө та Г.Уянга гишүүний хамт Амлалт нэхэх ард түмний холбоо байгуулан ажиллаж байсан. Тухайн үед та эрх баригчдад маш хатуу шаардлага тавьж, тэмцэж байсан. Одоо харин чимээгүй болж, зөвхөн Г.Уянга гишүүн ганцаараа үгээ хэлдэг болж?

-Тухайн үед би хувь хүнээрээ тэмцлээ эхлүүлж байсан. 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд ховдчууд маань итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон учраас би иргэд, сонгогчдынхоо бодол санааг хуульд шингээх үүрэг хүлээсэн. Нэг ёсны миний өөрийн эрх мэдэл гэхээсээ илүү Ховдынхоо сонгогчид, Монголын ард түмэнд захирагдаж ажиллах ёстой болж байгаа. Аливаа хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэхээс нь би өөрийн санаа бодлоо чөлөөтэй хэлж тусгасаар ирсэн. Энд ард иргэдэд хэрэгтэй хууль бич, батал, саналаа өг гээд ховдчууд намайг сонгосон болохоос төрийн ордонд оролц чи сэлэм эргүүлээд ардын баатар болоод ажил гацаагаад бай гэж сонгоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй.  

-Жишээ нь, Оюутолгойн асуудалд та ямар байр сууриас ханддаг бэ. Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө нь Оюутолгойгоос Монголын хүртэх ашгийг алсруулж 2037 он болгосон гэж Г.Уянга гишүүн огцруулах саналдаа бичсэн байсан. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилдэг гишүүний нэг нь би. Урьд нь шүүмжилж байсан, одоо ч шүүмжилдэг. Гэхдээ Оюутолгойн гэрээ нь өмнөх парламентын үед хэлэлцэж баталсан, мөн төслийн үйл ажиллагаа нь эхлээд олон улсын гэрээ болоод хувирчихсан учраас зөвхөн нэг талаас хүсэлт тавиад өөрчлөлт оруулах тухай ойлголт байхгүй. Мэдээж үе, үеийн Засгийн газар гэрээг улам сайжруулахын төлөө ажиллах ёстой. Энэ үүднээс Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн гэж ойлгодог.

Яагаад гэвэл “Оюутолгой” төсөл бүхлээрээ хэрэгжиж байж Монгол Улсын эдийи засагт нааштай үр дүн дагуулна. Төслийг явуулах нь чухал байгаа. Оюутолгойг элдвээр гоочлоод явуулахгүй байж болно. Гадаад ертөнцөд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчин биш гэдэг хандлага ойлголт өгч, улсаараа л хохирно. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар хангалттай улстөржсөн. Тийм учраас би дэвэргэхгүй байгаа. Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө.

Далд уурхайн ажил нь эрчтэй яваг, олборлолтыг нь хийг. Тэрний дараа ашиг орлого нэмэгдэнэ. Онцлоод хэлэхэд, Оюутолгойгоор зарим нэг улстөрч хоол хийж ирлээ. Юманд хэмжээ хязгаар байх ёстой. Анхны гэрээтэй нь эвлэрээд байгаа юм биш, Монголын талын хүртэх ашгийг одоогийнхоос илүү болгох боломж тухайн үед байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь чадаагүй, гэлээ гэхдээ нэгэнтээ хөдөлчихсөн галт тэргийг цааш хөдөлгөж, төслөө гацаахгүй явуулах нь чухал. Одоо бид элдэв шалтаг тоочоод байвал төсөл гацаах л шалтгаан болно.

-Амлалт нэхэх ард түмний холбоо зорилгодоо хүрсэн үү?

-Тэмцэл маань үр дүнд хүрсэн. Хамгийн том зорилго бол улс төрийн намууд, улстөрчид улс орноо бодохгүйгээр үл бүтэх популист амлалт өгөх нь буруу гэж үзсэн. Бидний хамгийн том тэмцлийн үр дүн бол улс төрийн намууд, улстөрчид нь бэлэн мөнгөний амлалт өгөхийг хуулиар хориглосон явдал. Хэрвээ өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намууцаас нэг нь хоёр сая төгрөг, нөгөө нь давуулж 2.5 сая төгрөг амласан бол одоо энэ улс орон жинхэнэ утгаараа сүйрсэн байгаа.

Ийм амлалт өгөөгүйн үр дүнд өнөөдөр энэ олон бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ нь улстөрчид, улс төрийн намууд сонгогчдын саналыг хэзээ ч биелэхгүй бэлэн мөнгөний амлалтаар хуурч авдаг байдлыг таслан зогсооё гэж зориод намуудаас амласан мөнгөө өг хэмээн тулгасан. Ингээд дөрвөн жил Монгол орноо тойрон тэмцсэн, үр дүнд хүрсэн.

-Та УИХ-д МҮАН-аас нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон. Гэвч удалгүй АН-д элссэн. Яагаад намаасаа гарах болсон юм бэ. Гэтэл АН-аас МҮАН-д нэгдэх санал тавиад байгаа шүү дээ?

-Түүх ярих хэрэгтэй болно. МҮАН бол Ардчилсан намаас салбарлаж гарсан, ардчилсан угшилтай нам. МАН-аас МАХН тусгаарлаж гарсантай л агуулга нэг юм. Тухайн үеийн Ардчилсан намын удирдлагууд Үндэсний шинэ нам байгуулаад дараа нь Үндэсний ардчилсан нам болгоод явсан. МҮАН хоёр ч сонгуулийн нүүр үзлээ. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-тай эсвэл байгуулан оролцсон. УИХ-д "Шударга ёс” эвслийн бүлэг байгуулагдаад хуралдаад явахад санал нийлдэггүй олон зүйл байсан. Хоёр өөр үзэл баримтлалтай нам нэг тогоонд орчихоор асуудлыг харах өнцөг нь хүртэл өөр юм билээ.

Би бол их зөрчилддөг байсан. Тэгээд л дараа нь ардчилсан нам санал тавиад би намдаа эргэж орсон. Тухайн үед нэг л зүйлийг би хэлж байсан, ардчиллын төлөөх намууд ардчилсан намаас тасарсан намууд эргэж нэгдэж нийлээд үзэл бодлоо нэгтгэх ёстой гэж. Энэ хоёр намыг нэгтгэхэд гүүр нь болж ажиллана гэж ярилцлага өгч байсан. Энэ зураглал өнөөдөр явж байна. Саяхан АН МҮАН, ИЗНН-д тус бүр нэгдэх санал тавьсан. ИЗНН нэгдчихлээ. Маш зөв алхам. Эдгээр намууд бүгд Ардчилсан намаас л тасарч байгуулагдсан  байдаг юм шүү дээ.

Тарж бутардаг, үл ойлголцдог цаг байлаа гэхэд эргээд нэгдэж нийлдэг, ойлголцдог цаг үе ирэх нь зөв юм. Одоо ч тэгээд олон намын хэрэг алга. Олон нам байх тусмаа талцал бий болоод тэр хэрээрээ монгол төрийг сульдааж байна. Үзэл бодол ойролцоо намууд нэгдэж нийлээд бодлогоо нэг болгох нь зөв гэж хардаг. Тийм учраас АН-д ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх үйл явц зөв гэж харж дэмжиж байгаа.

-МҮАН-ын дарга М.Энхсайхан сайдтай хэр харилцаатай явдаг вэ?

-Би “Шударга ёс” эвслийн бүлгээс гараад Ардчилсан намд л орчихсон болохоос биш эд нартайгаа тангараг тасарчихсан зүйл огтхон ч байхгүй. Бид үзэл бодол ойролцоо одоо ч гэсэн харилцаа сайтай явдаг.

-АН бол олон фракцтай нам. Таны хувьд “Шонхор” фракцид харьяалалтай явдаг. “Шонхор” фракцийн тэргүүнээр ажиллаж байсан УИХ-ын дарга З.Энхболд хэд хэдэн удаа М.Энхсайхан сайдыг огцрох ёстой гэсэн мэдэгдэл хийсэн. Сайд М.Энхсайхан өөрөө өөртөө хариуцлага тооцохоор үйлдэл гаргасан уу. УИХ-ын даргын хувьд Тавантолгойн гэрээтэй холбогдуулж яриад байх шиг байна лээ?

-Тавантолгойтой ч, М.Энхсайхан сайдын хэвлэлд өгсөн зарим ярилцлагагай ч холбоотой үзүүлсэн реакц байгаа л байх. УИХ-ын даргыг буруутгахгүй байгаа. З.Энхболд гэдэг хүн бол УИХ-ын дарга, нөгөөх нь Засгийн газрын гишүүн. Бодлогынх нь эсрэг сөрсөн ярилцлага өгсөн нь тухайн үед нь реакцийг нь хөдөлгөсөн байх. Ер нь улс төрд ийм зүйл зөндөө болдог. Тэр байтугай бүлэг дотроо гишүүд нь үзэл бодол зөрөөд хэрэлдэж, хэлцэх зүйл гардаг. Энэ дундаасаа зөв шийдвэрээ олоод ойлголцоод явах нь чухал. Нэг асуудлаас болоод тангараг тасардаг зүйл байх ёсгүй. Энэ хоёр хүнийг учиргүй буруутгахаас илүү харилцан шүүмжлэлээс нь зөв шийдэл, зөв шийдвэр гараасай гэсэн бодол байна.

-УИХ-ын даргыг тойроод их шүүмжлэл их өрнөж байна. УИХ-д хатуу дэг тогтоолоо. Сөрөг хүчний үгийг сонсохгүй байна. Хууль зөрчиж хурлын үйл ажиллагааг удирдаж байна гэсэн шүүмжлэл байгаа?

-Би тэгж бодохгүй байгаа. УИХ-ын Дэгийн тухай хууль бүх зүйлээ боловсронгуй болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн хүн юу дуртайгаа ярьдаг гэсэн ойлголт байж болохгүй. УИХ-ын гишүүн, УИХ-ын индэр гэдэг бол туйлын хариуцлагатай байх ёстой. Энэ өндөр индэр дээрээс УИХ-ын гишүүдийн хэлж буй үг болгон хариуцлагатай байх ёстой. Өнөөдөр хэтэрхий улстөржиж, хэтэрхий их сонгууль угтсан улстөр явж байна. Жишээ нь, буудайны асуудал ярихад тэрийг заавал Оюутолгой, Тавантолгойтой хольж ярих шаардлага байхгүй. Тийм учраас хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйлээ асуу, саналаа хэл гэдэг нь УИХ-ын даргын тавьж буй шаардаага бол зөв.

Бүхнийг сонгуулийн нүдээр хараад харлуулдаг, гутаадаг юм руу яваад байхаар энэ УИХ чинь утгаа алдаж байна. Тэр хэрээрээ УИХ-ын болон УИХ-ын гишүүдийн нэр хүнд унаж байгаа байхгүй юу. Хууль тогтоох дээд байгууллагын нэр хүнд унах нь сайн зүйл биш. Бид УИХ-ын институц гэдэг утгаар нь хайрлаж хамгаалах ёстой. Тэгэхээр УИХ-ын гишүүд асууцлаа томоор харж үндэсний эрх ашиг улс орны эрх ашгаа тэргүүнд тавьж ажиллах ёстой. 

-УИХ-ын намрын чуулганаар ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийг баталсан. Иргэдийг ипотекийн зээлд хамруулж, орон сууцжуулах санхүүгийн урт хугацааны эх үүсвэр бүрдэнэ гэдэг утгаараа энэ хуулийн ач холбогдол өндөр гэж үзэж байгаа. Гэхдээ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө эрсдэлд орохгүй гэх баталгаа байгаа юу. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль хэрэгжсэнээр хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, ирээдүйн тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангана гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, улс орнууд тэтгэврийн аливаа сангуудыг эрсдэл багатай хөрөнгө оруулалт руу хийж, арвижуулдаг. Жишээ нь, ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болгон ашиглах нь бий.

УИХ-аас анх удаа ийм хууль эрх зүйн орчин бүрдүүлж өглөө. Үүнийг УИХ-ын зарим гишүүн мэдсээр байж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ипотек руу оруулж эрсдэлд оруулах нь гэж ташаа ойлголтыг улс төрийн зорилгоор иргэдэд төрүүлээд байна. Ирээдүйн тэтгэврийн сан, Нийгмийн даатгалын сан хоёр тусдаа. Өөрөөр хэлбэл, одоогийн бидний төлж байгаа нийгмийн дааггалын шимтгэл Нийгмийн даатгалын сан руу орно. Харин Ирээдүйн тэтгэврийн санг 2.5 их наяд төгрөгөөр мөнгөжүүлэх юм. Энэ 2.5 их наяд төгрөгийн эх үүсвэр хаанаас гарч байгаа вэ гэхээр Засгийн газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдөд төлөх ёстой өрийнх нь тодорхой хэсэг юм.

Үе, үеийн Засгийн газар энэ өрөө төлж чадахгүй явснаас 8-9 их наяд төгрөгийн өр үүссэн. УИХ-аас Нэрийн дансны тухай хууль батлаад олон жил болж байгаа. Уг хуулиар өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн нэрийн дансанд тодорхой хуримтлал үүссэн байх ёстой. Гэвч өнөөгийн даатгуулагчдын шимтгэлийн мөнгө ахмадуудын тэтгэврийг олгоход зарцуулагддаг учраас хий бичилт хийсээр ирсэн. Энэ тогтолцоо ирээдүйн тэтгэврийн санг эрсдэлд оруулж болзошгүй учраас ирээдүйн тэтгэвэр авагчдынхаа нийгмийн баталгааг одооноос хангая, нөгөө талдаа ипотекийн зээлийн эх үүсвэр бүрдүүлэх урт хугацаат эх үүсвэрийг энэ сангаас бүрдүүлье гэж дээрх хуулийг баталсан. Хууль хэрэгжихээр Ирээдүйн тэтгэврийн санд хамгийн багадаа жил тугамд 250 тэрбум төгрөг төвлөрнө. Тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сан эрсдэлд орох вий гэж эргэлзэх зүйл байхгүй.

-Ирээдүйн тэтгэврийн санд төвлөрөх 250 тэрбум төгрөг хаанаас бий болох юм бэ. Жил бүр төсвөөс хөрөнгө гаргах юм уу?

-Ипотекийн зээлийн хүүгийн орлогоос орж ирэх эх үүсвэр гэж ойлгох хэрэгтэй. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд 77 мянган иргэн хамрагдсан статистик мэдээлэл гарч байгаа. Энэхүү тооцооллоор санд жилдээ 250 тэрбум төгрөгийг хуримтлуулах юм. Төсөвт ямар ч ачаалал ирэхгүй. Мөн менежментийг нь Монголбанк, Монголын ипотекийн корпорац хийнэ. 2030 он хүртэл сангаас нэг ч төгрөгийг тэтгэвэр санхүүжүүлэх чиглэлээр гаргахгүй.

-Ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдийн хувьд санаа зовохооргүй байж болох нь. Огт даатгуулдаггүй иргэдээ яах вэ. Хамгийн том төлөөлөл нь малчид. МАН-ын бүлгийн зүгээс “Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцэхгүй цаг алдаж байна” гэж байгаа шүү дээ?

-Малчдаа дэмжээд нийгмийн даатгал төлсөн нэг жилийг нь 1.2 жилээр нэмэгдүүлж тооцох хуулийг миний бие санаачлаад намрын чуулганаар батлуулчихлаа. Малчдын ирээдүйн нийгмийн баталгааг хангахад маш том хувь нэмэр оруулна. Үүнийг дагаад нийгмийн даатгалд хамрагдах мапчны тоо өснө гэж бодож байна. Ийм хууль эрх зүйн орчныг бий болгосноор малчид өндөр тэтгэвэр авах бололцоо бүрдсэн. Ажилласан жилийг нь нэмээдүүлж тооцох хуулиар цэрэг, цагдаагийнхан өндөр тэтгэвэр авдаг. Одоо Засгийн газрын төвшинд малчдын нийгмийн баталгааг хангахтай холбоотой хуулийн төслүүд боловсруулж байна. Малчдыг чиглэсэн бодлого төрөөс хангалттай батлагдаж, хэрэгжиж байгаа. Гол нь малчид руу чиглэсэн бодлогыг сургалчлах хэрэгтэй байгаа юм.

-Малчдын нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн хугацааг 1.2 жилээр хэзээнээс тооцож эхлэх вэ?

-2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр зааж өгсөн. Яагаад гэвэл, УИХ-аар 2016 оньг төсвийн хуулийг баталсны дараа оруулж ирсэн хууль учраас тухайн төсвийн жилдээ хэрэгжих бололцоогүй. Тэр болтол бэлтгэл ажлыг хийнэ.