Завхан руу тусламжийн цуваа хөдөллөө
2016.03.28

Завхан руу тусламжийн цуваа хөдөллөө

Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар хот дах хөтөлбөр зохицуулалтын газар хооронд хүмүүнлэгийн тусламжийн тухай хамтын ажиллагааны протоколд хоёр тал гарын үсэг зурсан билээ.  

Энэ дагуу Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гаас хандивлаж буй 60 сая төгрөгийн үнэ бүхий 60 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээлийг Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа өнөөдөр /2016.03.28/ хөдөллөө.

Энэхүү хүмүүнлэгийн тусламж нь өвөлжилт хамгийн ихээр хүндэрч, улмаар хаваржилтын нөхцөл байдал хүндрээд байгаа Завхан аймгийн Баянтэс, Тэс, Отгон, Баянхайрхан, Яруу зэрэг зудад нэрвэгдсэн сумдын малчдад хүрэх юм.