Энэ бол бидний хамгаалах ёстой газар нутаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ асуудлыг протугалд тэмдэглэн Засгийн газарт чиглэл өгч болно. Бидний хамгаалах ёстой газар нутаг. Эмэгтэй гишүүд дараагийн УИХ-д сонгогдвол анхнаасаа ийм зарчимтай байгаасай гэж хүсч байна. Биднээс илүү байгаль, дэлхийгээ хайрладаг байх ёстой. Ийм асуудлыг оруулж ирсэнд талархаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Тус хайгуулын бүсэд олборлолт хийгдээгүй үед яагаад ус багасч байгааг тодруулж өгнө үү. Нэг тогтоолыг оруулж ирэхийн тулд олон асуудлыг давхар оруулж сүр бадруулах хэрэг байна уу.
Бид олон жил хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг хориглосон. 40 орчим хувийн лицензийг 10 хувь болгож багасгасан. Энэ хэрээр гадны хөрөнгө оруулалт багасч, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн”.
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Гишүүдийн санаачлагыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ Засгийн газар, Байгаль орчны яамтай бодлогын уялдаатай асуудалд хандмаар байна гэсэн гишүүдтэй санал нэг байна. Тусгай хамгаалалтад газар нутгийг авах нь зөв, ашигтай хэдий ч нөгөө талаараа малчид гомдоллодог. Сүүлийн үед малчид малаа бэлчээх газаргүй боллоо.