2016.05.05

Монголчууд цөөхүүлээ учраас хүн бүр авьяасаа нээх хэрэгтэй

“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцлоо.

 Өнгөрсөн дөрвөн жилийг хараад үзвэл боловсролын салбарт тодорхой үр дүн гарсан уу?

Бид дөрвөн жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрөө СӨБ-оос эхлэн шинэчилсэн. СӨБ зөвхөн сургуульд бэлтгэдэг тогтолцоо биш, насан туршийн хүний хөгжлийн суурь үе юм. Ирээдүйд тэр хүний хэн байх вэ гэдэг нь цэцэрлэгийн насандаа л шийдэгдэнэ. Мөн бага боловсролоо бүрэн шинэчилж чадлаа.

Бага боловсрол нь  хүүхдийн өөрийн суурь боловсролд суурилан, хүүхдийн хөгжилд анхаарч,  чадваруудыг тодорхойлоод тэр чадварынхаа ахицыг үнэлдэг тогтолцоо руу шилжсэн.

Энэ хичээлийн жилээс бүх сургуулиудад сургалтын хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэлсэн үү?

Бага боловсрол хоёр жилийн өмнө хэрэгжлээ. Бид эрдэмтдийн баг бүрдүүлж, хоёр зөвлөх баг ажиллаж байна. Дээд боловсролын ажлыг сайжруулах, бага дунд боловсролыг хөгжүүлэх баг гэж бий.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэдэг санаагаа хаанаас олсон юм бэ?

Би бол гэр хорооллоос гурван удаа сонгогдсон гишүүн. Бүх асуудлууд тэнд бий. Хүүхдийг ямар нэгэн зүйл чаддаг байхад нь түүнийг нь няцаагаад, ойлгох цаг хугацаа өгөхгүйгээр дүгнэж, хасч болохгүй.

Бид их хоцрогдсон, асуудлаа шийдвэрлэж чадахгүй байна. Олон боломжуудыг ашиглаж чадахгүй, газар дээрээ хий эргээд байна. Тиймээс Монголын ирээдүйн төлөө ажиллаж буй улс төрч бол асуудлыг шийдэж чаддаг, урагшаагаа алхаж чаддаг, хөгжил авчирдаг ард түмнийг гаргахын төлөө ажиллах юм байна гэж бодсон. Монголчууд цөөхүүлээ учраас хүн бүр авьяасаа нээх хэрэгтэй.

     Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү