2016.06.09

Батлан хамгаалах салбарын багц хуулийг аав минь анх бичиж, батлуулж байсан

“Ам нээвэл” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцлоо.

  Хаврын чуулган эрт завсарлачихлаа. Танай намын зүгээс батлуулахаар бэлдэж байсан хуулиуд байв уу?

Ер нь энэ дөрвөн жил парламент юу хийх вэ гэдгээ бэлдэх ёстой. Сонгууль дуустал УИХ хуралдахгүй л болчихлоо.

Батлан хамгаалах салбарын хуулиудыг энэ парламентийн хугацаанд батлуулах бодолтой байсан уу?

Би бодох биш, энэ бол нийгмийн томоохон шаардлагын нэг. 2012 онд Үндэсний аюулгүй байдлын, үзэл баримтлал батлагдан гарсан. Үүний дараагаар дагалдах хоёр том бичиг баримт гардаг. Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинтэй холбоотой улс төрийн зөвшилцөл нилээн явсан, нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байв. Харин энэ зөвшилцлийг хийж чадсан. Бодлоготой холбоотойгоор багц хуулиудад өөрчлөлт хийх шаардлага гарсан. 1992 оноос улс орноо бие даан хамгаалах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед аав маань энэ хуулийг бичиж, УИХ-аар батлуулж байсан.

Нэг ёсондоо аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна?

 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү