Хамтарсан сургалт зохион байгууллаа
2016.07.08

Хамтарсан сургалт зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, “Дашваанжил” ХХК-тай хамтран Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудыг  танилцуулах, Хийн аж ахуйн норм ба дүрмийг мөрдөх, Хийн түлшний аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр танхимын сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, албан хаагчид хамрагдсан юм.

Сургалтад оролцогчдод Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч болон Дашваанжил ХХК-ийн сургалтын төвийн сургагч багш нар хичээл зааж, сургалтын төгсгөлд сертификат олголоо.