2016.07.20

Үерт автсан 26 мянган ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийжээ

Улсын онцгой комисс хуралдаж Баян-Өлгий аймагт ажилласан ажлын тайлан болон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хүргэх, хуваарилах үйл ажиллагаа болон авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Үерийн гамшигт нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна. Одоогоор 26 мянган ам.м талбайг 7.7 тн бодис хэрэглэн халдваргүйжүүлжээ.