Дэд сайдуудын нэрс тодорлоо Танилцана уу
Дэд сайдуудын суудалд дэвшиж буй
2016.08.03

Дэд сайдуудын нэрс тодорлоо Танилцана уу

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулжээ.

Засгийн газрын маргаашийн хуралдаанаар дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр 

  • Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр

  • Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл 

  • Эрчим хүчний дэд сайдад Т.Гантулга

  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Б.Энхбаяр

  • Сангийн дэд сайдад Х.Булгантуяа 

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Х.Бадамсүрэн

  • Барилга, хот байгуулалтын дэд сайдад М.Батбаяр 

  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад Ц.Батбаяр

  • Батлан хамгаалахын дэд сайдад Т.Дуламдорж

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад С.Мөнгөнчимэг 

  • Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир 

  • Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн нарыг дэмжихээр болсон байна.