Хэн нэгний хүн байсан бол өнөөдөр надад ийм боломж нээгдэхгүй байсан
УИХ-ын гишүүн Д.Гантулга
2016.08.08

Хэн нэгний хүн байсан бол өнөөдөр надад ийм боломж нээгдэхгүй байсан

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай ярипцлаа.

-УИХ-ын хамгийн залуу гишүүн та боллоо. Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны еренхийлөгч, МАН-ын хамгийн залуу Удирдах зөвлөлийн гиигүүн гмдэж байсан таны намтар түүхийг сонирхъё. Хаанахын, хэн гэдэг хүний удам судар вэ?

Манайх Хэнтийн Мөрөн сумын айл аа. Мөрөн сумандаа би төрсөн. Эцэг эхээсээ ах дүү зургуулаа. Ээжтэйгээ өссөн. Аав маань намайг гурван настай байхаас тусдаа амьдарсан байдаг юм. Манай аав Жаргалтхаанд амьдардаг Дорждугар гэдэг хүн бий. Малчин л даа. Ээж болохоор насаараа бригадын эмч хийсэн хүн бавдаг. Одоо тэтгэюртээ суугаад Багануур руу нүүгээд ирсэн. Би багадаа Мөрөн сумацдаа байж байгаад аймгийн төвд дунд сургуулиа дүүргэсэн. Сурагч байхдаа аймгийнхаа Хүүхдийн байгууллагад ажиллаж байсан. Нийгмийн идэвхгэй сурагч байлаа. Их сургуульд орохдоо “Сан” гээд хувийн сургууль сонгосон. Тухайн үед Монгол-Оросын хамтарсан сургууль байсан юм.

Тэндээ санхүүч, эдийн засгийн мэргэжил эзэмшээд үргэлжлүүлээд магистраа хамгаалсан. Магистраа Монгол Улсын нийгэм эдийн засгийн бодлогыншинэчлэл гэдэг сэдвээр хамгаалсан. Гэхдээ ерөнхий санаа нь Монгол Улсын 2021 он хүртэлх Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн эхэн үед дүгнэлт хийж байсан юм. Дараа нь 2012 онд Удирдлагын академид бизнесийн удирдлагын докгорт злссэн. Одоо докторант. Ажлын байрыг яаж нэмэгдүүлэх ю, хөдөлмөр эрхлэлтийг яаж нэмэгдүүлэх ажилгүйдлийг яаж бууруулах вэ гээд судалгаа хийгээд явж байгаа.

-Таныг “Монголын Лектор” төвийн сургалт хариуцсан захирал байснаар тань мэднэ. Хэнтийн залуус үүсгэн байгуулсан болохоор “Лектор” руу очсон юм уу?

Нэгдүгээр курсээ төгсөхдөө “Монголын Лектор” төвөөс зохион байгуулсан үндэсний шидцэг илттэгч шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлж байсан. Тухайн үед энэ уралдааныг “Оюутолгой” төсөл июэн тэтгэж байсан. Ингэж 2006 онд 18 настайдаа үндэсний шилдэг илтгэгч болж байв. Тэгээд л “Монголын Лектор” төвд цагаар багшлах, үндсэн багш болох боломжууд бүрдсэн. Гуравдугаар курсээсээ “Монголын Лекгор” төвийн сургапт хариуцсан захирлаар ажилласан.

-Цалинтай ажиллана биз дээ.

Цалинтай байлгүй яах вэ.

-Сургалтын төлбөрт бол санаа зовдоггүй л оюутан байж дээ.

Төрийн сангийн зээлээр суралцахаар болсон. Энэ зээлд хамрагдахын тулд зөрүү мөнгө эхлээд тушаадаг байсан. Нэгдүгээр курст сургуульд орохдоо 100 мянган төгрөг төлөөд орж байсан. 300 гаруй мянган төгрөгийн төлбөртэй байсан санагдаж байсан. Төрийн сангийн зээлээр үлдсэн төлбөрөө хийж байв. Хоёрдугаар курсг ордог жилээ илтгэх урлагын үндэсний тэмцээнд түрүүлсэн. Улсын тэмцээнд түрүүлэхээр 40 хувийн тэттэлэг авдаг. Тэр жилдээ бас сургуулийнхаа шилдэг оюутан болоод дахиад 30 хувиар шагнуулаад үндсэндээ сургалтын төлбөрөөсөө 80 хувийн хөнгөлөлт эдэлсэн. Тэгж байтал Төрийн сангийн зээлийн мөнгө ороод ирдэг юм. Сургуулиасаа 130 мянган төгрөг буцаан авч байлаа.

Гуравдугаар курст ордог жилдээ тухайн үеийн Сангийн сайд, УИХ-ын гишүүн, одоогийн Монголбанкны ерөнхийпөгч Н.Баяртсайханы залуучууцад хандаж хэлэх үгийг нь Алзахгүй зөвлөхтэй хамтран бэлдэлцсэн. Бэлдсэн үг маань таалагдсан юм байлгүй. Н.Баяртсайхан сайд гурав, дөрөвдүгээр курсын маань төлбөрийг хийж өгч байсан. “Лектор”-т багшлаад тав зургаан зуун мянгын цалин авчихна. Ажлаас гадуур нэг цаг лекц уншвал 150 мянган төгрөгийн нэмэгдэл авна. Гэр бүлийнхнээсээ сургалтын төлбөр авах нь бүү хэл тэдэндээ дэм болох гэж, тзжээх гэж оролддог тийм оюутан байлаа. Их эрт бие даасан гэж би боддог юм. Хоёрдугаар курст ордог жилээ найз охинтойгоо хажуу өрөө хөлслөөд тусдаа гарч байсан.

-Гэргий тань хаанахын хүн бэ. Ангийн хүүхэд үү, нутгийн бүсгүй юү?

Манай хүүхдийн байгууллагын охин. Би Хэнтийн хүүхдийн байгууплагад ажилладаг, манай хүн Налайхын хүүхдийн байгууллагад ажилладаг байсан. Сурагч байхдаа “Найрамдал” зусланд анх танилцаж байлаа. Дараа нь би оюутан болоод Дэпхийн зөнгийн Монгол дахь оюутны зөвлөлийн даргаар сонгогддог юм. Манай хүн бас холбоонд ажилладаг байсан. Тэр үедээ дахин учирч гэргий болгон авсан даа.

-Улс төрд хөл тавьсан үе тань яг хэзээ юм бэ?

Улс төрийн зүтгэлтнүүдийн үгийг хүртэл бэлдээд явж байсан түүх бол миний оюутан цагаас эхэдцэг. Ингэж хэлвэл танай сегментийн хэнд хүргэх гэх зэргээр зөвлөнө. Тэр үгийг бэлдэхийн тулд бүх зүйлд л орно, судална. Улс төрийн халуун тогоовд яваад ороод ирэхэд нэг их шинэ санагдаагүй. Учир нь би боловсролын чиглэлээр лекц, илтгэл уншаад арваад жил бсшж байна. Энэ хугацаандаа тухайн үед упс төрд нэр дэвшиж байгаа гор дэвшигчид, заспшн газрын гишүүд, бизнесээс, олон нийтийн байгууллагаас улс төрд орох гэж байгаа хүмүүсийг бэлдэх, чадваржуулах, сонгуулийн кампанит ажилд нь оролцох зэргээр явсан.

2008 онд гуравдугаар курсын оюутан байсан хэдий ч УИХ-ын хэд хэдэн гишүүний сонгуулийн кампанит ажилд оролцоод үзчихсэн байв. Тэр үеэс улс төрийн ажилд нэлээд идэвхтэй оролцох болсон. 2009 овд сургуулиа төгсдөг жилдээ төрд ажилд орох уу, бизнест хөл тавих уу, “Лектор” төвдөө үргэлжлүүлээд СЕО болоод явах уу гэдэг олон сонголт тупгарсан. Тэгээд хүүхэд залуусын олон нийтийн байгууллагад ажиллаж байсан хүн юм чинь түүнийгээ үргэлжлүүлье, өөрсдөө санаачилга гаргаад ажилпаад үзье гээд “Хөгжлийн түүчээ” гэдэг сан байгуулсан. Хүүхэд залуусын оролцоог дэмжих сан юм л даа. Одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагынхаа анхны тэргүүнээр сонгогдож байлаа. Байгууллагынхаа удирдпагыг жил бүр сольдог зарчмаар бид ажилладаг. 2010 овд ажлаа өгөөд МАН-д элссэн.

-М.Энхболд дарга намын даргаар ажиллаж байсан үе билүү?

Үгүй, С.Баяр даргын үе шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь УХүрэлсүх дарга байлаа. Тэр үед намын шинэчлэлийн ажил ид өрнөж байсан. МАН шигочлэгдье, үзэл бодлоо ойлгомжтой болгоё гээд тухайн үед Нийгмийн ардчиллын аян эхлүүлж байх үе л дээ. Ерөнхий нарийн бичгийн даргаасаа 31 залуу намын батлахаа гардаж байлаа.

-МАН “X” үсгээ авснаас хойш 60 мянган залуу элссэн гэдэг. Тэдний нэг байсан юмуу?

“X” үсгээ хаяагүй байхад нь элссэн. Түүнийг хаяулахын төлөө хийж байсан аян хөдөлгөөнд оролцож, санаачилга гаргаж нэлээд вдэвхтэй ажиллаж байсан. Тухайн үеийн МАХН-д илтгэгч, үзэл бодлоо тод илэрхийлдэг залуус харьцангуй цөөн. Хоёрдугаарт, залуучууд намын удирдлагуудьш өгсөн үүрэг даалгаврыг шууц л дэмжиж ажилладаг хандлагаатай ийм цаг үед элссэн. Монгол Улсыг өөрчилье шинэчлэе гэвэл МАХН-ыг өөрчилж  шинэчлэх хэрэгтэй байсан.

-Тэр 31 хүн таны найз нөхөд юм уу, зүгээр л тэр өдөр намд элсэхээр уулзаж таарав уу?

Би санаачилж, манай хамт олон зохион байгуулж байсан юм. Үеийн залуус намд элсэж, намын шинэчлэлийн төлөө улс төрийн үйл ажиллагаавд вдэвхтэй оролцъё гэж байсан юм.

-Гаднаас харахад аливаа зүйл амархан харащдаг. Яг дотор нь ороод шинэчлэе гэхээр намын удирдлагууд яаж хүлээж авсан бэ?

Тухайн үед намын удирдлагууд намын шинэчпэлийг доороос нь эхлэ ээ, Монголын ардчилсан социалист оюутны холбоовд элс гэсэн. Ингээд МАН-ын Оюутны холбооны тавдугаар их хуралд оролцож холбооны ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшиж өрсөлдсөн. Тийм том зорилго тавьсан хүн Оюутны холбооныхоо Бага хурлын гишүүнээр ч сонгогдож чадалгүй гадна үлдсэн. Оюутны холбооны Бага хурал 51 гишүүнтэй байдаг л даа. Холбооныхоо дээрээсээ хоёр дахь албан тушаал дээр очих зорилготой өрсөлдөөд 51-ийн нэг ч болж чадахгүй гадаа нь үлдэж байсан.

-Тэгээд хэзээ нь Оюутны холбоогоо авсан юм бэ?

Тэр үед холбооны ерөнхийлөгчөөр Б.Амарсанаа дарга сонгогдож байсан. Бага хуралдаа ч сонгогдоогүй намайг хамтран ажиллая, нэг баг болон ажиллая гээд холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болгосон. Ингээд 2010 оны тавдугаар сарын 9-нд гадна нь үлдсэн залуу 2011 оны тавдугаар сарын 9-нд холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар ирж байлаа. Энэ үед нам нэрээ сольчихсон, оюутны холбоо нэрээ сольчихсон байсан.

Ингээд НАМОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ дөрвөн жилийн хугацаавд улс төрийн үйп ажиллагаавд вдэвхгэй ородцсон. 2012 оны сонгуулийн залуучуудын кампанийг удирдаж ажилпалаа. “Бид итгэж байна” гэдэг хөдөлгөөн өрнүүлээд явж байлаа. Ер нь бол намын дотоод амьдрал, улс төрийн үйл ажиллагаавд вдэвхтэй оролцож эхэлсэн маань 2012 он байдаг юм.

Долоо хоног бүр шуурхайд суудаг, намын хэлтэс, газрын дарга нартай үзэл бодлоо хуваалцдаг, УИХ-ын гишүүдгэйгээ хамтарч ажилпадаг байлаа. Нөхөн, дахин, Их хурлын, Ерөнхийлөгчийн гээд арваад сонгуульд ажиллах бололцоо энэ үед олдсон. 2015 оныхоо гуравдугаар сард НАМОХ-ны ерөнхийлөгч бсшсон. Би холбооныхоо зургаа дахь ерөнхийлөгч. Өмнөх таван ерөнхийлөгчийг бодлогоор дэвшүүлж, бодлогоор ерөнхийлөгч болгодог байсан бол холбоон дотроо ажиллаж байсан ерөнхий нарийн бичгийн дарга нь ерөнхийлөгч болсон анхны тохиолдол.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ардын намд байгуулащсан Шинэчлэлийн хөдөлгөөнд та нэлээд цдэвхтэй оролцож байсан санагдаж байна. Намын дарга нараа солих Их хурлыг зохион байгуулсан энэ хөдөлгөөн нэлээд хүчтэй өрнөсөн. Яагаад ийм хөдөлгөөн өрнүүлж байлаа?

Ө.Энхтүвпшн гишүүн намын дарга, Г.Завданшатар гишүүн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед манай нам дотор Шинэчлапийн нэгдсэн хөдөлгөөн үүсэн байгуулагдаж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдаад үүссэн хөдөлгөөн л дөө. Тэр хөдөлгөөний даргаар одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажилпаж байсан. Би болохоор нарийн бичгийн даргаар нь ажиллаж байлаа. 70 гаруй залуу нийлээд намын Их хурал зарлан хуралдуулах, хүний нөөцийн сонгон шалгаруулалт зохион байгуулах олон санаачилга журам батлуулахын төлөө явсан.

Үүний үр дүнд намын өнөөгийн шинэ удирдлагууд сонгогдож байсан. Шинэчлэпийн нэгдсэн хөдөлгөөний тамга тэмдэг, гэрчилгээ нь хүртэл надад бий. Би чив чимээгүй байж байгаад гараад ирсэн хүн биш ш дээ. Олны өмнө гараад онцгойроод байхыг хүсдэггүй л болохоос улс төрийн олон акц зохион байгуулж байсан. Хамгийн сүүлд НАМЗХ, НАМОХ хоёр нийлээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулна, Үндсэн хуулийн зөрчлийг арилгуулна гээд талбай дээр жагсаж байпаа. Үцдсэн хуулийг бүрэн эхээр нь уншаад, дуу хураагуурт бичээд түүнийгээ Үндсэн хууль зөрчдөг АН-ынхан сонс гээд талбай дээр бүтнээр нь цацаж байлаа.

-Дараа нь Ардын нам, Ардчилсан нам хамтрах үед та Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилласан бил үү?

Тийм. 2015 онд Засгийн газар хамгарч байгуулсан. Тэр үед Шдар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилласан. Төрийн ажил явдаг зарчимд эндээс суралцсан. Залуучууцын төлөөлөл, шинэ дуу хоолой төрд хэрэгтэй гэдэг мэд-рэмжийг ипүү өндөр төвшинд авсан.

-У.Хүрэлсүх даргын үед намд элссэн, түүний зөвлөхөөр ажиллаж байсан, нэг нутгийнх гээд таны улс төрийн амьдралын нэлээд хэсэг түунтэй холбогцдог. Та У.Хүрэлсүх даргын фракцын хүн үү. Олон хүн ингэж харж, ингэж хардаж байгаа нь анзаарагддаг ?

Надаас олон хүн асуудаг юм. Та цүнх барьж явж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшчихэв үү гэдэг юм. Эсвэл танай франкцынхан их хүчтэй юү гэдэг л юм. Манай намын гог онцпог нь Ардчилсан нам шиг фракцаар хуваагдаад байдаггүй. Нөгөө талаар ийм ил цагаан фракцгүй учир жирийн гишүуд хэнтэй ч очоод харилцахад асуудалгүй. Миний сүүлийн хоёрхон жилийн упс төрийг харвал У.Хүрэлсүх даргын зөвлөхөөр ажиллаж байлаа. Дараа нь М.Энхболд дарга намайг намын Оюутны холбооны даргад нэр дэвшүүлж байлаа.

Зарим нь Сү.Батбопд даргатай ойр л гэдэг юм. Манай холбооны дөрвөн дэд ерөнхийпөгчийн нэг нь Сү.Балболд гишүүний хүү Баттүшиг болохоор тэгж хараад байдаг. Энэ бүхнээс харахад хэрвээ би хэн нэгний фракц байсан бол энэ гурван зүйл гурвуулаа нэг доор орших бололцоо байхгүй. Хэн нэг хүнийх нь хүн байсан бол өнөөдөр энэ боломжууд надад нээгдэхгүй. Ер нь манай нам бсш нийтлэг үнэт зүйлсийнхээ төлөө нэгдэж явж чаддагаараа онцлог. Намын дэргэдэх байгууллагын лидер байна гэдэг угаасаа нэг талыг барих бололцоог хаадаг. НАМОХ бол үндэсний хэмжээний байгууплага. Бүх дүүргийн намын дарга, бүх аймгийн намын даргатайгаа хамтарч ажилладаг байгууллага.

-НАМОХ-ны дарга автоматаар Удирдах зөвлөлийн гишүүн болохуу?

Үгүй. Заавал Удирдах зөвлөлийн гишүүн байна гэсэн дүрэм журам байхгүй. Холбооны ерөнхийлөгч болсны дараа үйл ажиллагааг нь нэлээд шинэчилсэн. Анх удаа бүсийн цугпаралт зохион байгууллаа. Үндэсний хэмжээний арга хэмжээнүүдийг ч зохион байгууллаа. Ажилпасны үр дүвд холбооны нэр хүвд нэлээд өссөн. Оюутны холбоо анх удаа гишүүнчлэлтэй болох ийм санаачилга гаргасан. Сонгууль хүртэлх цаг хугацаавд 16-17 мянган оюутан холбоовд шинээр элссэн.

Хөөстэй тоо биш. Албан ёсоор серийн дугаар тараагаад элсүүлсэн гишүүдийн тоо. Ингээд харахаар залуучууцын, оюутнуудын анхаарлыг Ардын нам руу талах эхпэлийг тавьж чадсан гэж бодож байгаа. Жирийн иргэдийг нам руу хандуулсан энэ ажлуудын үр дүвд намын дэргэдэх дөрвөн байгууллагын удирдлагууц Удирдах зөвлөлдөө орж чадсан. Дүрмэнд бол намын дэргэдэх байгууллагын ерөнхийлөгч нар Удирдах зөвлөлд байж болно гэсэн л заалт байдаг.

МАН Д.Гантулга гэдэг залууг 42 дугаар тойрогг нэр дэвшүүллээ гэдэг мэдээ нэр дэвшигчдийг зарлах хүртэл нууц байсан. Нэр дэвшигчдийг зарлах хуулнйн хугацаа дуусах тэр мөчид л тодорхой болсон. Тэр болтол өөр хүмүүсийн нэр л дуулдаж байлаа. Та нэр дэвших саналаа удирдлагууддаа дуулгав уу, удирдлагуудаас тань таныг дэвш гэсэн үү?

Тавдугаар сарын 27-ны орой Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарч байх тэр агшинд л би саналаа гаргасан. Намын удирдлагууд дэмжээд Удирдах зөвлөлөөр санал хураалгаад дэвшсэн. Сонгуулийн хууль өөрчлөгдөөгүй байхад намын жагсаалтаар УИХ-д нэр дэвшинэ гэдэг саналаа холбооны удирдлагын төвшинд, намын тодорхой удирдлагуудад илэрхийлсэн байсан. Дараа нь лист байхгүй болсон. Хэнтий аймаг хоёрхон тойрогтой байсан. Тийм учраас аймагтаа, төрсөн нутагтаа дэвших бололцоо хомс байлаа. Тойрог тодорхойгүй, яах нь тодорхойгүй болчихсон, хүлээлтийн байдалтай л байсан. Яахав, хотод дэвших үү, яах уу гэдэг яриа тодорхой түвшинд бол байсан. Гэхдээ ямар гогэн тодорхой шийдэл юу ч байгаагүй.

-Чингис хааны нэрээр Хэнтийд нэмэгдсэн нэг тойрог биз дээ?

42 дугаар тойрог бол минии төрсөн сум ордог, аавын, ээжийн төрсөн сум багтдаг. Дээрээс нь миний сургууль төгссөн, хүүхэд насаа өнгөрөөсөн аймгийн төв энэ тойрогт ордог. Ийм учраас энэ тойрогт дэвшье гэдэг саналаа Удирдах зөвлөлдөө тавьсан. Ингээд л дэвшсэн.

-Таны өрсөлдөгч бол дөрвөн жил аймгийн Засаг даргаар ажиллачихсан, судалгаагаар рейтинг ч өндөр хүн байсан. Танай намаас танаас өөр нэр дэвших хүн олдоогүй л гэх юм билээ. Үнэн юм УУ?

Нэр дэвшье гэвэл хүн зөндөө л байна. Дэвших хүн байгаагүй гэвэл худлаа болно. Манай У.Хүрэлсүх дарга, Х.Нямбаатар гишүүн, Н.Учрал гишүүн, Н.Ганбямба дарга, Хэнтийн Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан Б.Эрдэнэбаатар дарга ч юм уу дэвшвэл дэвших л байсан. Гол нь нэг талдаа нам цаашдын том зургаа харсан болов уу гэж бодож байна.

Намын дэргэдэх байгууллагынхаа удирдлага, залуу хүнд итгэл хүлээлгэж үзье, залуучуудынхаа итгэлийг сэргээе, залуусаа улс төрийн  өндөр албан тушаалд итгэл өгөөд явуулдаг нам байна шүү гэсэн итгэлийг сэргээе гэсэн бодлого байсан байх. Запуучуудыг татах зорилго ч байсан байх. МАН залуучуудын саналыг татах гэдэг бол том асуултын тэмдэг байсан. Аль болох залуу үедээ ойр, залуу үеэ дэвшүүлбэл залуусын санальп' татна гэдгийг том утгаараа харсан байх.

Нөгөө талдаа өндөр рейтингтэй, нэр хүндтэй хүнтэй магадгүй өөр эффектний, харьцуулж болохооргүй нэр дэвшигч очих хэрэгтэй байсан байх л даа. Тэгэхгүй бол адилхан нэг үеийн, адилхан улс төрийн туршлага өндөртэй, адилхан хийсэн бүтээсэнтэй хүн очвол юг өөр дүр зураг харащсан байх. Харин залуу хүн очвол харьцуулах юмнууд нь өөр болно шүү дээ. Тийм учраас л бас нэг тойрогг ялалт байгуулах бололцоо гэж харж намын удирдлагууд намайг дэмжсэн байх.

-Нэр дэвшиж байгаа хүн бүр л ялна, чадна гэж дэвшдэг. Гэтэл тойрог дээрээ очоод судалгаа хийхээр бас л өөр дүр зураг гардаг. Та хэр итгэлтэй байсан бэ?

Би тавдугаар сарын 27-нд нэр дэвшихдээ гарна, ялна, боломж байгаа, би чадна гэж хэлж нэр дэвшсэн. Мэдээж боломж байгаа л гэж бодож байсан. Гэхдээ амаргүй гэдгийг ойлгож байсаан. Яагаад гэвэл миний өрсөлдөгч 66 хувийн рейтингтэй байсан.

Гэтэл би бсш рейтингийн судалгаанд огт нэр маань орж ирээгүй нэр дэвшигч. Гэхдээ би УИХ-д нэр дэвшинэ гэж бодоогүй ч залуустайгаа нутгийнхантайгаа, оюутнууд-тайгаа уулзаж учирч аймгаа хэд хэдэн удаа бүтэн тойрч, улирал бүр очиж ажиллаж байсан хүн. Найман жил би ингзж явсан. Энэ болшны үр дүнд тодорхой танигдсан байсан. Ийм нөхцөлд очиж ажилласан. Очоод долоо хоног бүр судалгаа авч байсан.

Тэр судалгаагаар миний рейтинг байнга өсч байсан. Өрсөлдөгчийнх буурч байсан хэдий ч тэр нь маш бага байсан. Сонгуулийн кампаниа зөв удирдах юм бол санал хураах үед тодорхой хэмжээгээр зөрөх боломж байна гэдэг нь харагдаж байсан. 23-ны өдөр аймгийн төв дээр дэмжигчдийн цугларалт хийсэн. Тэр цугларалгад 4000 орчим хүн ирсэн.

Нэг үгээр хэлбэл 10 гаруй мянган сонгогчтой тэр газар 4000 хүн нь ирээд дэмжихээ илэрхийлнэ гэдэг бол маш сайн үзүүлэлт. Эго үеэс ялах нь ээ гэдэг яриа тодорхой хүрээнд гарч ирсэн. Гэхдээ сонгуулийн пиараас болоод дүн эцсийн мөчид ч савладаг учир ялахын төлөө ажилласаар л байлаа. Тийм илт давуу биш ч ялж чадсан. Миний хувьд Ж.Оюунбаатар даргаас 500 гаруй сонгогчийн санал илүү авсан.

-Яг дүн сонсож байх мөчид юу бодогдож байх юм.

Манай тойргийн дүн эхэлж гараагүй ш дээ. Бусад аймгийн дүн гараад л, манай намынхан ялаад байсан. Хэнтийд нөгөө хоёр тойрог дээр манай хоёр ч илт давуу ялчихсан. Манай тойргийн дүн болохоор эхний мэдээгээр би 200-гаад хүний саналын давуу явж байсан. Гэхдээ олон хэсгийн хорооноос мэдээ ирээгүй байсан. Яг дүн гараад дуусахад янз бүрийн тэмцэл битгий гараасай л гэж боддог юм билээ.

-Ялчихлаа, УИХ-ын хамгийн залуу гишүүн болчихлоо. Залуус таньгг харж байгаа. Юу хийх бол. Бидний төлөөлөл ямар хууль санаачилж батлуулах бол гээд...

Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлагтай бсшох санаачилга гаргаад дэмжүүлж батлуулсан. Хүмүүс агентлагийн гор сольчихлоо л гэж бодоод байх ншг байна. Уг нь сүүлийн найман жил бидний хүсэж ярьсан зүйл энэ шүү дээ. Ардын нам олонх байхад Нийгмийн ардчилал залуучуудын холбоо Залуучуудын агентлаггай болъё гээд, эмэгтэйчүүдийн байгууллага болохоор Гэр бүлийн агентлагтай болъё гэдэг санал гаргадаг байсан. Хүүхдийн байгууллагаас санал гаргадаг байсан.

Хүүхэд санал өгдөгтүй учраас улс төрийн намууд бодлого гаргахдаа их хойрго байдаг. Тэр хүүхдийн байгууллагыг гэр бүлтэй нь хамт ингэж авч явбал хүмүүс анхаарал хандуулна, энэ агентлагийн хүч гомэщэго. Нийгэмд нөлөөлөх чадвар нь нэмэщэнэ гэж хэлдэг байсан. Дараа нь Ардчилсан нам олонхи болсны дараа залуучууцын янз бүрийн байгууллагууд санаачилга гаргаад Запуучуудын яамтай болъё гээд ярьсан.

Бас л ярьсаар дууссан. Найман жил яриад энэ асуудлыг шийдэж чадаагүй. Хэрвээ сая анхдугаар чуулган дээр Засгийн газрын бүтэц ярихад шийдэж чадаагүй бол, хэрвээ сая Засгийн газрын бүтцийг тэр чигээр нь явуулчихсан бол жилийн дараа, хоёр жилийн дараа яриад ч Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдэг амар зүйл биш болно. Тэгээд ийм санаачилга гаргаад Б.Батзориг гишүүн, Л.Оюун-Эрдэнэ гишүүн миний саналыг дэмжээд УИХ руу оруулсан, батлагдсан. Зүгээр нэг нэр сольсон юм биш шүү.

Ингэснээр хүүхэд рүү чшлэсэн бодлого илүү өргөн хүрээвд гарах боломж бүрдсэн. Гэр бүл салалт гэдэг хамгийн том асуудал болсон энэ үед Гэр бүлийн агентлагтай болно гэдэг асар чухал. Гэр бүлийн хүчирхийлэлийг яаж зогсоох вэ, халуун дулаан уур амьсгал хэрхэн бүрдүүлэх вэ гээд олон асуудлыг энэ агентлаг бодлологоор  шийдвэрлэнэ . Бодлогоболовсруулдаг газаргай болно, хууль хэрэгжүүлэх газар нь илүү өргөн хүрээтэй болно гэдэг том эрх ашиг. Залуучууцын хөгжлийн агентлагтай болно гэдэг том боломж.

Өнөөдөр Монголын жирийн залуус өөрийгөө хөгжүүлэхийн тулц хаашаа явахаа мэдэхгүй байна. Нэг бол НАМЗХ руу очихоор Ардын нам болчих гээд, АЗХ-д явахаар АН болчих гээд байдаг. Залуучууцын холбоо нь бас нэг намын үйл ажиллагаа явуулдаг байгууллага шиг болчихсон. Очоод л үйл ажиллагаанд нь оролцохоор намын нэр шошго зүүчих гээд байгаа учраас залуус тийм юманд очихоос айдаг, улс төр гзж хардаг.

Очихгүй болохоор хүнтэй танилццагтүй, үзэл бодлоо хуваалццапүй. Танилцахын тулд хаагуур явж байна гэхээр баараар л явж байна. Тэгвэл төрийн нэг агентлаг залуусын уулзалт хийго гэвэл залуус бүщ очно шүү дээ. Тийм орон зай хэрэггэй байгаа. Тэрийг нь хэрэгжүүлэх байгууллага одоогийн Запуучуудьш холбоо лав биш байна. Залуучуудын төлөөлөл гэж гарч ирсэн хүний хувьд миний хамгийн түрүүнд хийх ажил энэ байсан л гэж би бодож байна.

-Засгийн газрын үйл ажиллнгааны хотөлборийг удахгүй батална. Таныг энэ бүхнийгээ үйл ажиллагааны хөголбөрг нь тусгуулаарай гэж хүсье.

Хичээнэ ээ. Нэр алдар, зүүж байгаа тэмдэг өөр болсон ч би залуусын төлөөлөл. Парламентын танхимд ороод суухад миний хэлж байгаа үг орон даяар цацагдаж байгаа. Олон хүн харж байгаа. Миний хэлж байгаа үгийн цаана залуу хүн гэсэн тодотгол явж байгаа. Би алдаа гаргавал ер нь залуус ингэдэг гэго. Би амжилт гаргавал ер нь залууст итгэл хүлээлгэюл боломж байна гэдгийн үлгэр жишээ болохоор болчихоод байгаа. Ийм хариуцлага талаас харж байгаа учраас би парламентын танхимд олон дуугаръя гэж бодохгүй байгаа. Хэрвээ дуугарвал дуугарсан щиг дуугарах ёстой. Дуугарсан зүйл маань үр дүнд хүрэх ёстой. Тэргоэс биш О.Баасанхүү гишүүн шиг байнга л яриад байдаг, тэгсэн хэрнээ нэг ч зүйл нь шийдэгдчэхгүй байгаад байж болохгүй ш дээ. Юм хэлдэг, хэлсэн нь шийдэгддэг л байх ёстой.

Тэгвэл “аан энэ хүн дуугарч байгаа бол нэг юм шийднэ дээ” гэж хүн бүрийн итгэж хардаг найдлага нь Оолох ёстой. Би өөрөө ч гэсэн иптгэх урлагийн хичээл заахдаа олон удаа ярихдаа биш, ярьсан юм нь үр дүнд хүрэхдээ л гол утга нь байдаг гэж хэлдэг. Би парламентын танхимд ийм статистик гараасай гэж бодож байна. Энэ хүн хэдэн удаа үг хэлсэн юм. Хэд нь ажип хэрэг болсон юм. Хэдэн удаа хуль санаачлав. Хэд нь батлагдсан юм. Батлащсан хуулийнх нь үр нөлөөгөөр нийгэмд эдийн засгийн ямар эерэг үзүүлэлт гарсан юм. Ийм статистгакаар би дөрвөн жилийн дараа дүгнүүлмээр байна.

Гэхдээ бүх зүйл дээр дуугүй суугаад байхгүй. Улс төрд явж байгаа хүмүүс иггэл үнэмшил үзап бодлоо илэрхийлж сурах хэрэгтэй. Яаж үзэл бодлоо сайн илэрхийлэх ю гэвэл тэр хүн эхлээд өөрийн бодол санаагаа л цэгцгэй байлгах ёстой болдог. Бодол санаагаа цэгцэлнэ гэдэг бага, залуу байхаас л эхэлдэг. Тэр игтэл үнэмшлээ илэрхийлээд сурахаар сүүлдээ бас нэг юм ойлгодог. Зөвхөн түүнийгээ илэрхийлэх биш, түүнийгээ сонсож байгаа хүмүүст ойлгуулах хэрэгтэй болдог.

Тийм болгохын тулд ярианы урлагт хүн заавап суралцах ёстой болдог л доо. Энэ чиглэлээр зориуд цаг гаргаж би лав судалдаг. Цаашдаа үзэл бодлоо тод илэрхийлж чадцаггүй улстөрч гэж байдагтүй байх ёстой. Иргэндээ гараад мэдээллээ өгчихөж чадахгүй, тэгсэн хэрнээ иргэдийнхээ төлөөлөл болно гээд парламентад суугаад байж болохгүй ш дээ. Иргэдийнхээ амьдральгг нүдээр үзэж ирчихээд түүнийгээ парламентад илэрхийлж чадахгүй сууж байж болохгүй.

Зөвхөн кноп дардаг, зөвхөн хор найруулдаг, эсвэл тендер авдаг ийм зорилготой улстөрч байж болохгүй. Улстөрч бол  өөрөө дуу хоолой, төр иргэн хоёрын гүүр. Гүүр байхын тулд ард түмэн юу хэрэгцээтэй байгааг  зэрэгцээд сууж байгаа 75 найздаа, ангийнхандаа ангийхандаа ятгаж чаддаг хүн байх ёстой. Тийм учраас улстөрч хүмүүс ярьдаггүй хүмүүс байж болохгүй. Бас ярьдаг хүн бүр улс төрч байж болохгүй.