Мэндчилгээ
Эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид аа, энэрэл хайраар үр хүүхдээ өлгийдөж байдаг эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ, сурч мэдэхийн их тэмүүлэл болсон алдрай бяцхан хүүхдүүд, оюутан залуус аа,
Өнөөдөр манай улсын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, коллеж, их, дээд сургуульд хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, хүүхэд, залуусын инээд, баясал, эрдэмтэн багш, ажилчдын минь урам зоригоор Монгол орон маань цалгиж, 2016-2017 оны хичээлийн шинэ жиз эхэлж байна. Эрдэм номын энэ баярын өдрийг тохиолдуулан манай улсын хүүхэд, залуус, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагч Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
“Монгол хонх ”-ны анхны дуу цангинаж, анги танхимд хүүхдийн инээд цалгисан энэ сайхан өдөр улсын хэмжээнд 1.300гаруй цэцэрлэгт 240гаруймянганхүүхэд, ерөнхий боловсролын 790гаруй сургуульд 561.6мянган сурагч, 100их, дээд сургууль, колзежид 164.5мянган оюутан, насан туршийн боловсролын 308гаруй төвд 10.1 мянган суралцагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Өнөөдөр 69.1 мянган хүүхэд эрдмийн дөрөөнд анх дөрөөлж нэгдүгээр ангид элсэн орж байна.
Боловсролын үйлчилгээний хүртээмжийг улам нэмэгдүүлэхийн тулд энэ жил улсын хэмжээнд 39 цэцэрлэг, 22сургууль, 5 цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, 8дотуур байр, 6спорт заал шинээр барьж, үүнд 104.5 тэрбум төгрөг зарцууллаа. Улсын төсөв, хандивлагчдын хөрөнгө оруулаптаар 79 цэцэрлэг, сургууль, дотуур байрны засварыг 8.2 тэрбум төгрөгөөр хийлээ. Монгол Улс хүүхэд, залуучуудынхаа боловсролын асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, байнга анхаарч ирсэн билээ.
2015 оны байдлаар улсын төсвийн нийт орлогынхоо 4 төгрөг тутмын нэгийг боловсролын салбарт зарцуулж байгаа бөгөөд цаашид ч хүүхэд бүрийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай боловсролыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд, оюутан, залуусаа
2016-2017 оны хичээлийн жил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, боловсролын шинэ бодлогын хэрэгжилтийн эхлэл болж байна. Засгийн газраас өнөөг хүртэл бий болсон боловсролын ололт, амжилтыг бататган бэхжүүлж, туритага, сургамждаа тулгуурлан Монгол Улсын хөгжлийн болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх болно.
Энэ зорилгыг хэрэгжүүлэх арга зам нь боловсролын салбарын бодлого, шийдвэрийг шинжлэх ухааны онолд тулгуурлан боловсруулах, бүх төвшний боловсролын агуулга, арга зүй, үнэлгээний онолын төвшинг бууруулахгүйгээр амьдралд нийцүүлэн бодитой болгох, өрхийн боловсролын зардлыг хөнгөвчлөх, сургуулийг хүний хөгжлийн төв болгох, боловсролын олон талт үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах явдал хэмээн үзэж байна.
Энэ хичээлийн жилд стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургуулийг Хүн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, оюутанд төлбөрийн дарамтгүй суралцах нөхцлийг бий болгох, бүх шатны боловсрол, сургалтын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно.
Мөн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломжийг нэмэгдүүлэх, “Боловсролын сан ”байгуулах, Орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутныг харъяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, өрхийн боловсролын зардлыг бууруулах зэрэг арга хэмжээний эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Бүх нийтийн насан туршдаа тасралтгүй суралцах эрхзүйн орчныг бүрдүүлж, хэрэгжилтийг хангахад төр, иргэний нийгмийн түнитэлийг ханган ажиллана. 2016-2017оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 79.2 хувь, бага, суурь боловсролын хамран сургалтыг 97 хувьд хүргэнэ.
Хүүхэд, залуус, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбар, нутгийн захиргаа, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, иргэд ээ, Боловсрол нь нийгмийн сөрөг үзэгдлийг даван туулах гол хүч, эрх чөлөө, аз жаргалын мэдрэмж, тогтвортой амьжиргааны уг сурвалж гэдгийг монголын нийгэм, хүн бүрийн амьдрал нотлон харуулж, нийтээрээ хүлээн зөвшөөрөх боллоо.
Иймээс боловсролын үйл хэрэгт бүх нийтийг тууштай оролцуулах цаг болсон гэдгийг анхаарч сургуулийг хүний хөгжлийн төв болгох замаар боловсролоор дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэхэд манлайлан оролцохыг уриалж байна. Эх орны маань хөгжил дэвшлийн шавхагдашгүй эх ундарга болсон хүүхэд, залуусыг эрдэм боловсролд сургах ариун үйлсдээ их амжилт гаргаж, эх оронч сэтгэлтэй, элгэн нутгаа хөгжүүлэх чадвартай иргэн болгон хүмүүжүүлцгээе.
Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрт байгаа бүхнээ зориулж байдаг эцэг, эх Та бүхэндээ тэдний сайн найз, туслагч, зөвлөгч нь байж, хүүхдээ хөгжүүлэх, төлөвшүүлэх, дэмжлэг үзүүлэх үйл хэрэгт ямагт цаг гаргаж, боловсролын байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр өөрийн хийх ёстой үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, өмнөө тавьсан зорилгоо хамтдаа биелүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулцгаая.