Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогыг нэмэгдүүлнэ
2016.09.09

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогыг нэмэгдүүлнэ

Төрийн зарим албан хаагчдын цалинг бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн санд олгох зарлагын шилжүүлгийн дүнд өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооноос гаргасан саналыг чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүний 49 нь зөвшөөрч, 87,5 хувийн саналаар дэмжигдлээ.