Аврагчид шуурхай ажиллан иргэдийн амь насыг аварчээ
2016.09.22

Аврагчид шуурхай ажиллан иргэдийн амь насыг аварчээ

Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ын баригдаж байгаа барилгын хана нурж, долоон хүн дарагдсан байна гэсэн дуудлага /2016.09.22-ны өдрийн 16:27 цагт /16:40 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллан барилгын хананд дарагдаж хүндээр гэмтсэн иргэн Х.Мөнгөншагай /27 настай, эрэгтэй/, С.Мягмарбаатар /27 настай, эрэгтэй/, О.Болдмөнх /22 настай, эрэгтэй/, Б.Бямбасэрж /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Үлдсэн гурван иргэн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй аж.