Цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг тодорхойлно
2016.10.20

Цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг тодорхойлно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Цэргийн бие бялдрын стандартыг тогтоон мөрдүүлэх тухай”, Зэвсэгт хүчинд дагаж мөрдөх “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-ыг Онцгой байдлын албанд хэрэгжүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт албан хаагчдын дунд бие бялдрын стандартыг тодорхойллоо.

9X1A6424

“Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт” батлагдсантай холбогдуулан цаашид төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын  нийт албан хаагчдын дунд бие бялдрын стандартын шаардлага тавигдаж байна.

Бие бялдрын стандартыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан биеийн ерөнхий өндөр, жинг харьцуулан гаргасан биеийн зохистой харьцааны хүснэгтийг үндэслэн тогтоож байгаа юм.